Хархулангийн бөгж,Хөшиг,6

6

 

              Айсандаа цус нь царцах шиг болсон Хантай орныхоо эргэн тойрныг салгалсан гараараа тэмтэрч үзээд юу ч олсонгүй. Гөлгөр хананд бэхэлсэн ор, ор ч гэж дээ ханын тавиур шиг юман дээр байх ба уг тавиурт гөлгөр хананаас өөр тулах юм үгүй хөл ч байхгүй түшлэг ч байхгүй бөгөөд доошоогоо ч дээшээгээ ч лав л гар хүрэх хэмжээнд юу ч байхгүй бололтой тул хэр өндөр хананд бэхлэгдсэн болохыг таамаглах аргагүй агаад энэ тавиураасаа л салбал ёроолгүй харанхуй уруу хязгааргүйгээр нисэн ойчих бололтой. Түүнээс гадна түүний энэ “ор”-нд хучлага дэвсгэр гэх юм байхгүйгээс гадна, өөрийнх биед гадуур дотуур хувцасны аль ч байхгүй чармай шалдан байгаагаа мэдрэхэд өөртөө итгэх итгэл нь даруй ерэн ес зууны ерэн есөн хувиар буурч байлаа.  Үлдсэн тэг зууны нэг хувьтай тэнцэх амьдралаас зуурах итгэл нь гагцхүү өөрийн сууж буй тавиурыг мөнөөхөн хүйтэн гөлгөр хананд бэхэлсэн хэдэн хадаасан дээр л тогтож байлаа.

              “Би ямар азгүй хүн бэ” гэж Хантайд өөрийн эрхгүй бодогдов. “Яагаад? Яагаад хувь заяа надад ийм хатуу ханддаг юм бэ? Яагаад би бусад хүмүүс шиг эгэл жирийн сайн сайхан амьдарч болдоггүй юм бэ? Яагаад энэ бүхэн, хатуу хэцүү бүхэн зөвхөн надтай тохиолдох ёстой юм бэ? Би хэнд муу юм хийсэн юм? Би хэзээ ямар нүгэл хийсэн юм бэ? Би хэнийг гомдоосон юм бэ? Би хэнээс урвасан юм? Би хэнийг хорлосон юм? Хорвоо чи надтай яагаад ингэж харгис хатуу хандана вэ? Энэ дэлхий дээр амьдарч байгаа энэ олон хүнээс чи юунд зөвхөн намайг сонгон авч өөрийн уйдааг гаргаж зугаацна вэ? Би сайн сайхан амьдрах эрхгүй хүн юм гэж үү? Би жаргах эрхгүй хүн юм гэж үү? Бага нас минь жаргалтай сайхан байж өнгөрсөн нь үнээн. Гэхдээ би түүнийхээ үнийг бүх насаараа зовж төлөх ёстой юм гэж үү? Би амиа тэжээх гэж идэх хоол, өмсөх хувцасны төлөө ажиллаж ирсэн. Би амьдралаа сайжруулах гэж бусдын доор орохгүй гэж зүтгэж ирсэн. Би үүрэг хаиуцлага хүлээж эх нутаг элгэн садныхаа төлөө хувиршгүй сэтгэлээр тэмцэж явсан. Энэ бүхэн тэгээд буруу гэж үү? Би унах болгондоо босч, үнэн цагаанаар тэмцэж, нэр төрөө эрхэмлэж ирсэн. Яахаараа үргэлж надад ийм явдал тохиолдож байдаг юм? Яг л нэг сэхээ авах гэхээр, за одоо л нэг хүн шиг амьдрах нь дээ гэж горьдлого төрж эхлэхээр яагаад намайг тэр болгонд зовлонт тамын ёроол уруу гуд татан унагаана вэ? Би өөд харах, нар үзэх заяагүй хүн юм гэж үү? Энэ хэн бэ? Хэн надаар ингэж тоглож байна? Бурхан гэж байна уу? Тэнгэр гэж байна уу? Чи яагаад надад ингэж шудрага бус хандана вэ?”

              Хантай хачин их сэтгэлээр унаж байлаа. Одоо түүнд амьд явах, амьдралын төлөө тэмцэх хүсэл зориг үгүй болсон шиг санагдана. Цөхөрч зовсон сэтгэл оюун нь улам бүр бүүдийн барайж, амьдрал гэдэг утгагүй бөгөөд сонирхолгүй, хорвоо ертөнцөд сайн сайхан юм гэж үгүй санагдана. Ингэж амьдраад ер нь ямар утга байнаа? Тэр амьд байлаа гээд ер нь хэнд хэрэгтэй юм? Түүнийг хараад баярладаг амьтан гэж бий гэж үү? Түүнийг байхгүй байлаа гээд үгүйлэх амьтан гэж бий гэж үү? Түүнийг үгүй болсны дараа дурсан санах хүн гэж бий гэж үү? Тэр юуны төлөө, хэний төлөө амьдарч, амьдрах гэж ингэж зовж яваа юм бэ? Ингэж учир утгагүй зовж явахаар энэ хорвоотой тооцоо бодож данс дугуйлчихвал хавьгүй амар биш үү? Ганцхан алхам хийхэд тэр энэ бүхнээс үүрд ангижрах биш үү?

              Хав харанхуйн дунд ийнхүү ямарч авралгүй, ямар ч гарах гарцгүй, цор ганцаар арчаагүй сууж байхдаа тэр үнэхээр ганцаардан шаналж, хүч чадалгүйгээ, хэнд ч хэрэггүйгээ мэдэрч байлаа. Түүнийг ингээд хэнд ч мэдэгдэлгүй, нэр алдаргүй, нохойн үхлээр үхэж хорвоогийн данснаас хасагдахад яахав? Муу хөгшин эх нь, ах эгч нар нь гашуудана, бусад нь яахав? Найз нхөд гэгдэж явсан улс, таньдаг хүмүүс нь? Яах ч үгүй, амьрал урсдгаараа урсаж, үхсэний хохь амьдын зол гэдэг үгийг бүгд ам амандаа л хэлнэ. Хулан яах бол? Яахав мартана. Яагаад түүнийг бүх насаараа санан дурсаж залуу сайхан насаа түүний төлөө үрэх ёстой гэж? Тэр түүний төлөө юу ч хийгээгүй болохоор тэр гэж үү? Хэрвээ тэр түүний төлөө ямар нэгэн чухал юм хийсэн бол, за жишээлбэл амийг нь аварсан байлаа гэж бодъё.

Ингэхэд тэр яагаад ийм балай юм бодоод байна? Байз байз, хэн түүнийг үхнэ гэж хэлсэн юм бэ? За үхэх боллоо ч гэсэн ингэж унжигнах хэрэг байна уу? Саяхан л ямар ч үхэл, зовлон зүдгүүр, хатуу бэрхээс айхгүй гээд сагсалзаад байсан биш билүү гэсэн бодлууд бас ар араасаа түрэн орж ирэхэд Хантай гэнэт сэхээ орох шиг болж гайхан биеэ чагналаа. Гэнэт нэг л өөр болчих чинь би яасан байна? Би сая нэг хэсэг яав аа? Би ингэхэд энд ингэж хэр удаж байгаа юм бол?

Хэр удсаныг үнэхээр хэлж мэдэхгүй ч өлсч буй гэдэс болон чинэрч буй давсагны байдлаар бол дор хаяж 5-6 цаг энд ингэж байгаа бололтой. Энэ хооронд тэр энэ байгаа байдалдаа нилээн дасч иржээ. Нүдэнд мөн л урьдын адил юу ч үл харагдах боловч гэнэт сулхан исгэрэх мэт чимээ чихэнд сонсогдож эхлэх шиг санагдав. Саяхан анир чимээгүй байсан биш билүү? Ингээд өнгөрдөг байжээ гэж бас гэнэт бодогдоод явчихав. Энэ юу вэ? сая нэг хэсэг сэхээ орсноо буцаад сэтгэлээр унаад явчихад нь гэнэт сэхээрээд толгойгоо шажигнатал ажиллуулж эхлэв. “Би ч тэгж амархан сэтгэлээр унах хүн биш дээ, хээрийн чоно, салхины хөвгүүн гэж өөрийгөө хөөргөж явсан хүн гэнэтхэн нохойн үхлээр үхэх тухай бодоод эхэлнэ гэж юу гэсэн үг вэ? би хаана байна? Мэдээж олзонд, олзонд орсон хүнийг яагаад тамлаж зовоохгүй зүгээр хэвтүүлж байдаг билээ. Энд л нэг учир байна. Энэ чинь л намайг тамлаж байгаа нь энэ байх нь.”

Хүнийг сэтгэлээр унагаж, өөрийн эрхгүй аймшиг төрүүлдэг хэдэн херцийн ч билээ урттай авиа байдаг тухай хаа байсан бүүр бага байхдаа нэг газраас уншиж байснаа бүүр түүр санав. Хаана юунаас уншлаа? Бага байхдаа тэр гэрийнхээ номын санг ухаж бүх уран зохиолын номыг уншиж дуусгаад дараа нь хуучин сэтгүүлүүд уншдаг болсноо санав “Шинжлэх ухаан,амьдрал” гэдэг сэтгүүлийн аль нэг дугаар дээр байсан санагдана.

“Хн, монголын хүүхдийг ч нэг тийм амархан айлгачихдаггүй байх аа” гэж хүчээр бодов. Монголын хүүхэд гэснээс Төгс тайжын хамаатан, Хархулангийн жинхэнэ удам болчих юмсан гэж хичээж тэгэхэд нээрээ мөн ч их үзсэндээ. Хөгшин эхийгээ шалгааж, архив номын сан ухаж, хамаатан саднаа хүртэл бүртгэж үзээд цөхөрсөнсөн. Бараг толгойтой бүхэн Чингэс хааны хамаатан болчихоод байхад нэг муу харц гаралтай хохь тайжийн ч хамаатан болчихож чадахгүй байгаадаа нэг хэсэг гутарсан боловч одоо яая гэхэв. Яахав, ядуу малчны удам гээд муудсан юм алга, тэгээд ч одоо ямар дундад зуун биш, тайж байлаа гээд ямар цадах биш дээ.

              Хантай сэтгэлээ сэргээж зоригоо сэлбэхийн төлөө ухасхийн босч биеэ хөдөлгөн суниагаад, өөрийг нь тамлагч олиггүй этгээдүүд тээр дор сууж байх болтугай хэмээн ерөөгөөд ёроолгүй харанхуй уруу чиглүүлэн давсгаа суллав. “Аль юмнаас айж атгын чинээ болж суух билээ. Эр хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэж байгаад дууснаа хө” гэж шийдээд дороо завилан сууж нүдээ анив. “Би ямар эзэнгүй золбин гөлөг биш, араас минь амийг минь нэхэх ах дүүтэй, өмгөөлж хамгаалах эх оронтой, цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй хүн шиг хүн. Хэн ч намайг яаж ч чадахгүй. Энэ бүгдийг хийж байгаа Эзэн ч бай хэн ч бай миний эзэн л лав биш. Би бол эрх чөлөөтэй, тусгаар тогтносон Монгол улсын иргэн хүн. Хэн дуртай нь надаас мөнгө нэхэж, дарамталж, дээрэлхэж, айлгаж чадахгүй.” гэж бодон бие сэтгэлээ чангалав.

              Тэр сэтгэлдээ тэнгэрийг дүрслэн харахыг хичээв. Бүдэг саарал тэнгэр толгой дээр нь дарах шиг ойрхон харагдана. Тэр тэнгэрт нүүгэлтсэн хар үүл үзүүрээсээ мушгиран асар хурдан нүүж явах нь жигтэй тодхон харагдаж байна. Энэ бүхэн аймшигтай, гэхдээ тэр хар үүл саарал тэнгэрээсээ ялгаран харагдаж байна гэдэг бол гэрэл байна гэсэн үг. Гэрэл байна гэдэг бол хаа нэгтээ нар байгаа гэсэн үг. Алтан нар манддагаараа мандаж, хөрст дэлхий хөл доороос нь тулж байхад хорвоо өнгөрчхөөгүй гэсэн үгээ.

              “Оюун сэтгэл минь эрх чөлөөтэй. Би хэнээс ч үл хамаарна. Би хувь заяагаа өөрөө сонгоно. Ирээдүйгээ би өөрийн гараар бүтээх болно. Бурхан тэнгэр гэж байдаг бол чи надад яг одоо л тусалж энэ аймшгаас мултрахад туслаач. Дахиж би чамаас элдэв юм гуйж зовоохгүйэ...”

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-06-09 21:57:29
сайн уу хө бичэээд л бна уу амжилт хүсье..


хайрдаа хэлнэээ шинэ бүлэг оруулчихсан бна лээ гэж хэ хэ
2. hoorhon huu (зочин) | 2009-06-09 22:21:07
saihaan unshaad bnaa
humuusiig duuraigaad 1-t gej bichih gesen chini hotsorchihson bnasht kk
3. hoorhon huu (зочин) | 2009-06-09 22:28:47
gaihamshigtai yaj ingej setgej yaj ingej bichij chadaj bnaa urgeljleliig ni tesen yadan huleej bna shu
4. LuZa | 2009-06-09 22:42:57
хихи энд эхэлчихсэн явжийна одоо уншнаа
5. LuZa | 2009-06-09 22:47:15
Хаана байгаан бэ
6. undraa (зочин) | 2009-06-09 23:26:43
laitai yumaa unen goyo shuu daraagiihiig ni hurdan shuu
7. babail | 2009-06-09 23:31:53
eooooe,ooroo dotor ni orood l yvj bainash dee....
8. bogi (зочин) | 2009-06-10 00:06:52
Sain u Nirunzu, chinii ene zohioliig olon hun unshih boltugai! Hund negiig boduulj uhaaruulah saihan zohiol bolj bna.Chamd amjilt husie!
9. aawiin bor ohin (зочин) | 2009-06-10 02:11:12
sainuu urgelj unshdag zochin bnaa unuudur anh udaagaaa setgegdel oruulj bn estoi goe bicheedl bgaarai amjilt
10. Nadia (зочин) | 2009-06-10 02:59:43
unshij bgaa shu
11. Czuka | 2009-06-10 03:53:19
улам л гоё болоод байх юм Нирунзы танд амжилт хүсий.
12. bujin (зочин) | 2009-06-10 05:46:25
say buunduj unshaad buun bayar .chamd amjilt husii ,, humuusiin setgegdeliig unshij bhad hezee duusah ve hurdan hurdan geed l yarsan humuus bna,,, zohioloo yarj bicheed ,bitgii hurdan duusgaarai .
13. fabio (зочин) | 2009-06-10 12:46:07
Би бол эрх чөлөөтэй, тусгаар тогтносон Монгол улсын иргэн хүн..... ene hesgiig jaga aumshaagui usreed daraagiih ruu harailgasna bn sh de ehehehehehe.. teer deer amanji aga abj bn... aniad heleerei...
14. Jagaa (зочин) | 2009-06-10 13:40:15
he he tiim shuu daraagiih ruu haraisan. gehdee medeej guitsed duustal ni unshina.
15. Tuya (зочин) | 2009-06-10 16:51:24
Unshaad l,dogdlood l,huleegeed l.
16. agaa (зочин) | 2009-07-16 20:36:05
сэтгэгдэл бичилгүй уншаадл байсан ийм сайхан зүйл уншчихаад сэтгэгдэлээ үлдээхгүй байхын аргагүй. нөгөө талаар таны оюуны бүтээлийг хүндлэхгүй байж болохгүй гэж бодлоо. Уншаад л бодоодл хүлээгээдл байя

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.