Хархулангийн бөгж,8-р бүлэг,"Нислэг",1

1

              Наритагийн олон улсын нисэх буудлын бүртгэлийн Жи танхимд одоогоор хөл хөдөлгөөн эхлээгүй нам гүм байлаа. Америк явж, манай үеийн дэлхийн нийслэлээр аялах гэсэн Хантайн нэгэн мөрөөдөл биелэх болсонд хөл нь газар хүрэхээ больсон мань эр бүртгэлийн цагаас хамаагүй эрт такси хөлөглөн ирсэн нь энэ байжээ. Тэр хоосон танхимын захад нэгэн сандал дээр суугаад бүртгэл эхлэх цагийг хүлээн, ачаагаа дэргэдээ тавьж, хөлөө ачин гараа алдалж, тухлан суухдаа олон жилийн өмнө Нийгатагийн нисэх буудалын танхимын буланд туулай шиг хяран нуугдаж зогссоноо өөрийн эрхгүй нэг дурсав. Тэр цагаас хойш баяр гуниг ээлжилсэн бүхэл бүтэн таван жил өнгөрсөн болохыг тооцон бодож үзээд залуу насных нь энэхүү оволзсон таван жил ямар хурдан нисэн өнгөрснийг гайхахын сацуу бас энэхэн хугацаанд ямар их юм үзэж туулснаа бодоход сонихон санагдах ажээ. Энэ бүхнийг ийнхүү нэхэн санагалзахын учир хэмээвээс тэрээр ойрын үед түүний амьдралын нэгэн үе мөчлөг дуусч, өөр шинэ утга агуулга бүхий эрин эхлэхээр айсуй яваа шинж тэмдгийг хурц тодоор мэдрэх болсонтой холбоотой ажгуу.

              Сүүлийн нэг жил хагасын хугацаанд түүний амьдралд тодорхой хэдэн томоохон үйл явдал болсон нь түүнийг ийнхүү амьдралаа өөрчлөх шинэ эринийг бодитойгоор төсөөлөхөд хүргэсэн юм. Түүнээс гадна Хантай өөрийгөө оюун санааны хувьд энэ хугацаанд хавьгүй өсч хөгжсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Дэйвид Жэймэнтэй тогтоосон холбоогоороо дамжуулан өөрийн урьд мэддэггүй, анзаардаггүй, чухал бус гэж боддог байсан олон өөр өнцгөөс орчлон хорвоог харах гэж оролдох болсонтой холбоотой болов уу гэж хувьдаа үзэж байлаа.

Хантай Жэймэнтэй холбоо тогтоох гэж амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх тэр үед анх оролдсоныг та бид мэдэх билээ. Түүний таамгаар явуулсан зургаан мэйлийн хоёр нь Дэйвид Жэймэнд хүрч очсон байжээ. Түүнээс яг нэг хоногийн өмнө буюу Дэйвидийг Хантайгаас мэйл авахаас зургаан цагийн өмнө “Бөгж”-ийг монгол улсын өмч болохыг зарласан албан ёсны шийдвэр олон улсын шүүхээс хүчин төгөлдөр болон батлагдаж Бөгжийг Монгол улсын Эрдэнэсийн санд шилжүүлэн өгөх шийдвэр гарсан байсан нь Хантайн хувь заяанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн болохыг “Жинхэнэ Босс”-ын офисоос дотуур байрандаа хүргүүлж ирээд мөлхөх шахан явж орондоо орон яг 28 цаг унтаад маргааш өглөөний 9 цагт босч мэйлээ шалгахдаа мэдсэн билээ.

              Хантай тэр цагаас хойш Жэймэнтэй тогтмол и-мэйлээр харилцаж өөрт тохиолдсон явдал болон таагдашгүй мэт санагдаж байсан олон зүйлийнхээ талаар асууж, санал бодлоо солилцож эхэлсэн бөгөөд энэ харилцаа нь улмаар гүнзгийрч манай хоёрын ертөнцийг үзэх үзлээ хуваалцах гүүр болон батжсан юм. Хантайн гуйвшгүй хатуу зарим нэгэн үзэл бодлууд Жэймэнд хэрхэн нөлөө үзүүлснийг сайн хэлж мэдэхгүй ч харин Жэймэний аргагүй ухаалаг гэж хүлээн зөвшөөрч болохоор үзэл санаанууд Хантайн сэтгэлд эргэлт гарахад эрхбиш нөлөөлснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

              Тэр үеэс Хантай юун түрүүн өөрийн сэтгэлийг таних явдал хамгийн чухал болохыг ойлгож дахин уншиж эхэлсэн билээ. Энэ удаад тэр урьд нэгэн цагт хичээнгүйлэн судалж байсан  “Хэрхэн баяжих вэ?”, “Маркетинг бол амжилтын үндэс”, “Амжилтанд хүрэх нууц” гэх мэтчилэн сэдвүүдийг ор тас хаяж орхиод, хүмүүний сэтгэлийн мөн чанар болоод амьдралд хэрхэн хандах талаар бичигдсэн номнуудыг сонгох болж билээ. Хамгийн түрүүнд мань эр өөрөө өөрийнхөө бодлыг танихыг хичээсэнд харин ч өөрийнхөө олиггүй муу дүр төрхийг олж харсан бөгөөд үүгээр хорхой шавьж гэж нэрлэсэн Күрихара тэр хоёр хоорондоо тунч адилхан зан чанартай байснаа мэдээд сэтгэлээр унах шахсан юм.

Энэ бүхэн Ач хүүгийн талаар тэр өөрийн бодлоо тайлбарлахыг оролдсоноос эхэлсэн хэрэг. Ач хүү эцсийн эцэст юунд ч буруугүй болж таарахад Хантай чухам яагаад түүнийг юм болгонд буруутгаж, муу л бол захын хар овоохой гэдэг шиг юун түрүүнд сэрдэн сэжиглэж байдгийнхаа учрыг олох гэж хичээсэн билээ. Ач хүү Мотохиро эцсийн эцэст яг юу хийсэн бэ? Тэр зөвхөн эмээгийнхээ хүсэл зоригийг биелүүлж, өөрийнхөө гэр бүлийг аюул осолгүй энх тунх байлгах өөрийн үүргээ л илүү ч үгүй дутуу ч үгүй биелүүлж ирсэн байж, гэтэл Хантай түүнээс илүү их юм хүсч байжээ. Тэр ач хүүг өөртөө туслах ёстой гэж бодож байж... Яагаад тэр ингэж болох болов? Хариулт нь ийм байна. Хантай өөрийн амьдралыг ач хүүгийн амьдралтай өөрийн мэдэлгүй харьцуулж үзсэнээс бүх юм эхэлсэн бололтой. Магадгүй тэд тоолбол нас чацуу, төөлбөл нуруу чацуу гэдэг шиг нас хүйс ойролцоо байсан нь нөлөөлсөн ч байх. Гэтэл Хантайн амьдралд Ач хүүгийнхтэй зүйрлүүлчмээр  юм үнэндээ олдсонгүй. Ач хүү бол тэнгэрийн амьтан байв. Тэр өндөр хөгжилтэй сайхан нийгэмд хамгийн өндөр зиндаанд төрж, өсч, хүмүүжиж, сурч ажиллаж байв. Түүний бүх юм гайхамшигтай байсан бөгөөд хорвоогийн бүх юм өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг тул энэ бүхний үнийг хэн төлж байв гэхэд мэдээж Эмгэн төлж байсан. Харин Эмгэн бол баян хүн байсан бөгөөд түүний бүх баялгийн үндэс нь мэдээж Төгс тайжийн гэр бүлээс дайны үед онцгой нөхцөл байдлын улмаас хямд үнээр авсан алт эрдэнэс болох нь алган дээр тавьсан мэт тодорхой харагдаж байв.

Гэтэл Төгс тайжийн гэр бүлийн эрдэнэс гэдэг хаанаас гаралтай билээ? Асуултгүй монголынх, жаахан хэтрүүлж хэлэх юм бол Хантайн өвөө эмээгийнх ч байж бүрэн болохоор эд билээ. Иймд Ач хүү түүний, тодорхой хэлбэл Хантайнх байх ёстой байсан тэр мөнгөөр туйлж байж болох бүрэн үндэслэлтэй юм. Тиймээс Ач хүү түүнд туслах ёстой. Товчхондоо Ач хүү түүнд өртэй юм гэсэн гаргалгаа хийж болж байна. Хантай анхнаасаа чухам яг ингэж бодоогүй боловч түүний далд ухамсар байдлыг ингэж авч үзэж байсан бололтой юм. Гэтэл Ачхүүгийн хувьд байдал огт өөр байв. Тэр өөрийнхөө амьдралаар л амьдарч байсан. Эмээ нь үл таних Хантай гэдэг монгол хүнд туслах ёстой гэсэн, тэр тусалсан. Эмээ нь үүргээ биелүүлсэн гэсэн тул үүгээр Түүний үүрэг хариуцлага дуусгавар болсон. Тэгээд л боллоо.

Харин одоо жишээ болгож Күрихара саны үүднээс энэ асуудлыг авч үзье. Хэн Хантайг хоолны мөнгөгүй ядарч явахад өөд нь татаж ажилд авлаа? Би..., Хэн Хантайг эмгэнтэй танилцууллаа? Би..., Хэн бурханд мартагдсан өчүүхэн монгол хүүхдийг их үйлсийн замд ороход тусалсан билээ? Би..., Хантай гэдэг хүүхэд хэний хүчээр гарын дор зарах мөнгөтэй болж биеэ даах амьдралын захад хүрэв? Мэдээж миний хүчээр..., Тэгэхээр яах ёстой билээ? Тэр жаахан хүүхэд Хантай, өөрийнх нь хувьд авралт бурхан болсон агуу хүчирхэг Күрихарад өрөө төлөх ёстой.

Тэгвэл Хантайн хувьд тухайн нөхцөл байдал яаж харагдаж байв? Тэр бол ойлгомжтой. Хантай өөрөө анхнаасаа их үйлийг бүтээх хувь тавиланд төрсөн бөгөөд тэр бүхий л нөөц бололцоогоо шавхан байж үүргээ биелүүлсэн. Харин Күрихара мэтийн хувалзнууд түүний цусыг сорон шимэгчлэхийг оролдвол тэр түүнийг үтэр түргэн тасар татан хаяна.

“Хорвоо бөөрөнхий” гэдэг үгний утга учир үүнд байдаг ажээ. Нэг л асуудлыг өөр өөр өнцгөөс харахад огт өөр асуудал болон харагдана. Үүнийг ухаарснаар тэр орчлонгийн үнэнийг таних шиг болсон ажгуу. “Хорвоо ертөнц гэдэг зөвхөн Чиний төлөө бий болсон зүйл биш бөгөөд Чи бас хэнд ч өргүй”. Мөр мөрөө хөөж яваа хүмүүс бие биедээ болон өөр хүн өөрт нь өртэй мэт хий санасны үндсэн дээр нөгөө этгээдээ элдэв муугаар хардахыг товчхондоо атгаг сэтгэл гэж нэрлэдэг ажээ. Энэхүү атгаг сэтгэлээс болж хүмүүс өөртөө болон бусдад ямар их төвөг учруулдаг болохыг биеэр амсан байж ойлгосон Хантай уужим дэлгэр сэтгэлээр аливаа юманд хандахыг номлосоор ирсэн дээдсийн сургаалийн үнэ цэнийг дөнгөж ухаарснаар уншиж судлах ажлаа эхэлсэн билээ.

Түүнийг ийн суух хооронд Сан-франциско явах ЖАЛ-ын нислэгийн бүртгэл эхэлж, бүртгэлийн танхимд хэдийн хөл хөдөлгөөн үүссэн байлаа. Хантай яаралгүй босч кодоо бүртгүүлэн ачаагаа өгөөд гар цүнхээ үүрсээр хил рүү явлаа. Энэ удаад тэр хэнээс, юунаас ч айж болгоомжлох хэрэггүй гэдгээ дахин нэг удаа өөртөө сануулангаа сэтгэл тэнэгэр, харц дээгүүр алхаж байлаа.

Сэтгэгдэлүүд:

1. nirunzu | 2009-06-10 14:37:22
Өдрийн мэнд анд нараа, зохиол ер нь өнөө маргаашгүй дуусах нь байна шүү. Дараа нь та нартайгаа зөвлөх юм ч байна. Хоцорсон барьсан хүн амьтан байвал дуулгаарай, та минь ээ...
2. altargana | 2009-06-10 14:51:57
арай дуусаагүй биз дээ, ямар сайхан шуурхай машиндаж байнаа
3. altargana | 2009-06-10 14:53:25
одоо шөнийн 12 болж байнаа, сая үүнийг хараад уншчихлаа, одоо тайван унтаж болнооооооо
4. Lilolilol (зочин) | 2009-06-10 14:54:42
Erhluulj bna, bidniigee unuudur
5. Ariu (зочин) | 2009-06-10 15:08:05
oo ymar goe yum be, gyalalzuulsan bn shd, naadmaar duusgii geheer yana daa l gej bodson, gyalalzuulchij ee. Enuugeer kino hiivel ih goe boloh bh daa...
6. Czuka | 2009-06-10 15:41:25
та шүү магтах ч үг олдоггүй ээ ккк номоо гаргана гэж найдаж байна. Амжилт бас аз жаргал хүсий
7. tamiraaganbold | 2009-06-10 15:46:44
Одоо жаахан төгсгөл чигрүүгээ явж эхэлж байх шиг байна. Сүүлийн хэдэн жил уншаагүй сайхан зохиол шүү.
8. snowflakes | 2009-06-10 15:52:45
bi neeree eroosoo aimaar xuleegeed l orson bainguut n bayarlaad unshdag boloxoos bish eroosoo comment uldeej bgaagui muu xun bnaa, hehehe, estoi saixan boljiinshuu, tegeed ch ooroo ix yum uzsen, unshsan xun yum shig sanagdaxiin, amjilt usye.
9. Нараа (зочин) | 2009-06-10 15:55:41
Битгий дуусгаа. Наадам хүртэл яагаа ч үгүй бна. Хантайгсайхан ирээдүй хүлээж бна. Дуусгах болоогүй ээ
10. Khishig | 2009-06-10 16:03:21
Өө ёстой их баярлалаа. Зүгээр л дассан зуршилаараа ороод ирсэн чинь ахиад оруулчихсан байна ш дээ. Номоо гаргах юм бол заавал авнаа. Таны энэ зохиолыг уншихаар нэг л их аз жаргалтай болчихдог юм.
11. Ariu (зочин) | 2009-06-10 16:06:11
ene Hantai geed uhaantai, zorigtoi, sergelen, tevcheertei, huchtei, myatrashgui taichin ene zaluug unshsaar btal bur durlachihlaa, odoo yahoo bi??
12. Tuya (зочин) | 2009-06-10 17:06:40
Khishig-yei sanal neg baina.Nomiig chini avah hun olon baigaa.hurdan gargaarai.
13. fabio (зочин) | 2009-06-10 17:23:45
umshaad l baimaar baidag.. udahgui duusna geheer haramsmaar l bn daa.... today yumyg yaj medehev geed orood irsen chini... bas l hotsrood.. umshij baigaa humuus namaig huleej baigaad setgegdelee uldeej bai, bi gants udaa negd ormoor bn sh dee
14. amor | 2009-06-10 17:28:25
бөөн баяраа бөөн баяраа..
бөөндөж уншаад сэтгэл тэнэгэр бна шүү баярлалалаа..
Нислэг бүлэг бол нисгэчихнэ биз дээ?
15. fabio (зочин) | 2009-06-10 17:42:20
Мөр мөрөө хөөж яваа хүмүүс бие биедээ болон өөр хүн өөрт нь өртэй мэт хий санасны үндсэн дээр нөгөө этгээдээ элдэв муугаар хардахыг товчхондоо атгаг сэтгэл гэж нэрлэдэг ажээ. Энэхүү атгаг сэтгэлээс болж хүмүүс өөртөө болон бусдад ямар их төвөг учруулдаг болохыг биеэр амсан байж ойлгосон....
16. tagm | 2009-06-11 00:46:13
oird unshaad setgegdel bichih zav oldohgyi l bna shyy... bas neg ham hum setgegdel bichihgyi gej bodool baigaa... Ih nuhactai unshij baigaa shyy... Heleh yg baihgyi mash sonirholtoi...
medeej utga zohioliin helleg talaasaa oo sev baigaa l abih... teriig ni bid medeh bish...
17. Tsomo (зочин) | 2009-06-11 12:09:52
sain bna uu zohiolchoo.hurdan duusval sain l bna.Medeej daraagiin zohiol ehlene gej naidaj bna.
18. xvv | 2009-06-12 00:17:24
Маш гоё зарим хэсэг дээр догдолж, зарим үед писс хийтэл инээгээд л сууна
Зарим газар жоохон жоохон юм алдагдсан ч юм шиг.. Тэр нөгөө 2 залуу ёсолсон хэсэг дээр нэг жижигхэн тайлбар маягийн юм хийвэл зүгээр байх. Машинд явж байхдаа нөгөө нь ямар нэг юм ярьдаг ч юм уу Аая лаг заачихлаа ххх
19. bujigchin | 2009-06-12 10:34:19
bichleg bolgon chin uhaaral hairlasn ymr neg umiig bouulahad hurgesn bh uma. unheer taalgdj bn shuu zohioloos gadan uuriin chin bichih ur chadvar unheer taalgdaj bn, timee umiig oln unzuguus harah yostoi!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.