Хархулангийн бөгж,Нислэг,2

2

              Солонгос, Япон болоод Бээжингийн нисэх буудлуудын талбай дээр тээр тэнд л зогсож харагддаг хэдэн давхар ч юм бүү мэд аварга том агаарын хөлгийн тавцан дээр анх удаа хөл тавьж үзэхэд бас л бахдалтай сайхан байлаа. Өргөн том танхимд эгнүүлсэн суудлууд нь харин түүний урьд нь суудаг л байсан жирийн онгоцнуудынх шиг давчуу байсанд бага зэрэг сэтгэл дундуур болсон боловч хойдын өдрүүдэд нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нисдэг хүн болох болно доо хэмээн өөртөө ам өгч бяцхан тайвширав. Дөнгөж саяхан л америк явж үзэх болсоноо их заяа гэж үзэж, аварга эйр лайнерт орж үзсэндээ баярлаж байсан хүн одоо болохоор зөөлөн суудлаа голж нэгдүгээр зэрэглэлийг мөрөөдөх болсон нь усан нүдтэй цусан зүрхтэй эгэл хүмүүн Хантайн хувьд буруу ч зүйл биш агаад үргэлж өөдөө тэмүүлэгч энэ л зөн билиг нь хүн төрөлхтнийг хөгжүүлэн дэвшүүлж байдаг хэрэг бизээ. Хантай ч бас нэгдүгээр зэрэглэлийн тухай зүгээр ч нэг хоосон мөрөөдсөн хэрэг биш бөгөөд тэр одоо мөнгөтэй болж байгаа төдийгүй энэ удаа бол бүр жинхэнэ мөнгө, түүний авъяас чадвар, цөхрөшгүй зүтгэлийнх нь үр шим болон ургасан хангалттай их хэмжээтэй бас ирээдүйн амьдралд нь ч нөлөө үзүүлж чадахаар, мэдээж сайн тал руугаа шүү дээ, тийм мөнгөтэй болж байгаа тул өөртөө итгэлтэй, ирээдүйдээ ч итгэлтэй мөр цэх, харц шулуун яваа юм.

              Бөгжний асуудал нэг тийшээгээ шийдэгдэж, санаа зовоох элдэв асуудалгүй судалганы ажилдаа шуудран орсноор хоёр жилийн дотор үндсэндээ судалгаагаа өндөрлөж, өөрийн дүгнэлтээр диссертациа бичсэн явдал нь түүнийг бас ээлжит бэрхшээлтэй учруулсан юм. Уламжлалт сэтгэлгээнд баригдалгүй цоо шинэ үзэл санааг гаргаж ирэхийг оролдсон түүний бүх ажил “Шинжлэх ухаан” гэдэг нэртэй хүнд суртлын ханатай мөргөлдөж золтой л зомгол болоогүй билээ. Бөгжийг аван Ямагатагийн уулаар амь зулбан зугтаж явах үедээ өөрийг нь чухам юу сурч судалж байгааг асуусан хөдөөний өвгөнд ойлгомжтой тайлбарлахын тулд өөрийн хийж байсан замбараагүй судалгааныхаа дотроос японы дундад зууны түүхийг сонгон “Холбоо харилцаагүй байсан тэр үед японы арлууд дээр эх газартай гайхам адилхан үйл явдал болж байсан тухай” судалж байгаа гэж томъёолсон нь өөрийнх нь хувьд тун ч сонирхол татам оновчтой илэрхийлэл болсон мэт санагдсан тул өөрийн эрхгүй судалгааныхаа үндсэн чиглэл болгон сонгосон билээ. Монголд өнгөрүүлсэн хугацаандаа ч тэр ажлаа орхиогүй бөгөөд ялангуяа сүүлийн бүтэн хагас жилийн хугацаанд архивт сууж Юань гүрэн болон Манж Дай Чин гүрний түүхээс өөрин анхаарал татсан үйл яьдлуудын хэсгийг судалж дууссан тул буцаж чпон явахаар ихэд яарч байсан билээ.

Түүний судалгаа мөн түүний дэврүүн сэтгэлийн давалгаанд хөтлөгдсөөр, яваандаа түүхийн эргэлтүүд нь тохиолдлын зүйл биш бөгөөд хүн төрөлхтний төрөлх араншин болоод зан совингийн толь тусгал болохыг тодохойлоод энэ онол дээр дөрөөлөн ирээдүйг ч урьдчилан тольдож болох боломжтойг нотлохыг оролдсон юм. Гэвч түүний судалгаанд нотлох баримт хүрэлцээгүй, голчлон хийсвэр сэтгэлгээ голлосон байна гэж үзсэн бөгөөд Шинжлэх ухаан бол гагцхүү гарцаагүй нотлолгоотой зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг хуулинд бүдрэн унасан билээ. Хантай энэ явдалд сэтгэлээр унасангүйгүйгээр үл барам аргагүй л нэг уужим сэтгэлээр бүх шүүмжлэлийг нүдээ анин залгиж өнгөрүүлээд өөрийн диссертацийг “шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл” болгохыг оролдсон байна.

Гэсэн ч энэ  удаа тэр бүр том шүүмжлэлийн лантуунд өртсөн юм. Шинжлэх ухааны бүтээлийг олон түмний хүртээл болгох зорилгоор хялбаршуулан тайлбарлах болохоос биш огтоос шинжлэх ухааны биш зүйлийг “шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл“ гэж нэрлэх нь олон таван үггүй гэмт хэрэгт тооцогдох зүйл ажээ.

Ийнхүү бүх ажил нь үр дүнгүй өнгөрөх болсон юм. Амь амьдралаараа дэнчин тавьж байж бүтээсэн ажлаа ямарч үр дүнгүй өнгөрөөхийг хүсэхгүй байсан Хантай өөрийн бүтээлээ ямар ч гэсэн бусад судлаачдад хүргэхийн төлөө “Судалгааны материал” болгон цөөхөн хувь хэвлүүлээд орхихоор шийдэв.

Харин түүний “Судалгааны материал” санамсаргүй өндөр амжилтанд хүрсэн юм. Түүний санаа маш сонирхолтой бөгөөд ирээдүйтэй болохыг олон судлаачид тэмдэглэн санал шүүмжлэл гаргасан нь түүнийг бяцхан алдартан болгож, ялангуяа түүнийг үндсэн санааг мушгин гуйвуулсан нэг нацист шүүмжлэл бүр ч их алдаршуулав. Хантайн бүтээлд дутагдаад байсан шинжлэх ухаанч нотолгоо буюу японоос өөр арлын түүхийн тухай жишээ учир дутагдалтай байсан нь америк маягийн амьдралын хэвшлийг үл таашаагч, глобальчлалыг шүүмжлэгч японы үндэсэрхэг үзэлтнүүдийн хувьд амтат зууш болон харагдсан бололтой.

Хантай ч мөн өөрт олдсон энэ завшааныг хэнхэглэж байж алдахыг хүссэнгүй. Шинжлэх ухаантай ч өрсөлдөхийг хүссэнгүй боловч өөрийг нь дэмжигчдэд зориулан хужир шүүг нь тааруулж бүтээлийнхээ нэг өнцгийг дөвийлгөн гаргаж өгөв. Бас нэг сонин тохиолдол бол түүний нэр байлаа. “Хантай” гэсэн адил дуудлагатай үг нь японоор “эсрэг” гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд овсгоотой нэгэн нийтлэлч түүнийг нь анзаарснаар мань эрийн алдрыг цахилгаан мэт хурцаар гэрэлтүүлж өгөв. Гадаад үгийг тэмдэглэдэг катагакана үсгээр бичсэн “Эсрэг” гэсэн утгатай зохиогчийн нэр нь үнэхээр ч ямар нэгэн нууцыг задлахаар амлах мэт үзэгдэх авай.

Монголд Наадмын үеэр жил болгон шахуу ордог аадар бороо шиг ахархан настай энэ алдар хүндээ америк маягаар ашиглаж өөрийн бүтээлээ нэгэн хэвлэлийн компаниар хэвлүүлэхийг өршөөнгүйгээр зөвшөөрснөөр Хантай жинхэнэ мөнгө гэж юу байдгийг үнэрлэж үзжээ. Түүний хэвлэгдсэн бүтээлээс оногдох даруухан 34 хувь нь далан сая иен буюу долоон зуун мянган америк доллартай тэнцэж байв.

              Ингээд мань эр ажлаа дуусган өөртөө амралт өгөөд мөн өөрийн хувь далан сая иен дансанд нь орж ирэхийг хүлээн гурван долоо хоногийн турш амьдралдаа анх удаа сэтгэл тэнэгэр амрахдаа урьд нь бол хэрхэн яаж мөнгө олох билээ гэж толгойгоо гашилгадаг байснаасаа зуун наян хэм эсрэгээр олсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар бодож өнгөрөөх завтай болжээ. Мөнгөө хэрхэн зарцуулах талаар бодох нь үлэмж таашаалтай сайхан зүйл тул энэ сайхан амралтаа улам өнгө оруулахын тулд Хойд нутаг уруугаа аялахаар шийдэв.

Энэ удаа тэрээр нямбайлан хадгалж үлдсэн цөөхөн мөнгөнөөсөө гарынхаа алгыг томоор тэнийлгэн зарцуулж, хоёр хаалгатай ганган машин түрээсээр аваад японд өндөр үнэтэй байдаг европ хийцийн хөнгөн жинсэн хослолоор гангарч, хаанаас нь ч харсан ирээдүй нь гэрэлтсэн өөртөө итгэлтэй залуу хүний дүрд хувираад гарч өглөө. Энэ бол түүний өөрийнхөө мөнгөөр хийж байгаа анхны тансаг сайхан аялал болов. Энэ бол бас хоногийн хоолны мөнгөө тоолж, бүүдгэр саарал мананд хучигдсэн маргааш өдрөө итгэлгүйхэн төсөөлдөг байсан амьдралынхаа тэр нэгэн үетэйгээ салах ёс хийгээд гарсан тийм аялал боллоо.

Сэтгэгдэлүүд:

1. amor | 2009-06-10 20:05:14
анхных гоё доо..
2. Khishig | 2009-06-10 20:08:13
За сайхан болж байнаа. Анх удаа 1-т орж байх шиг байна. Нирунзу танд амжилт хүсье.
3. Khishig | 2009-06-10 20:08:46
өө амжсангүй
4. amor | 2009-06-10 20:14:37
Хишиг хоцорчихсон хиxиxи..
юун олон үг бичдийн? тэгээл хоцорчихож бгаан ш дэ.
баярлалаа Ниранзу.. энэ ямар утгатай нэр болоо гээд би бас их сонирхоод л бгаа ш дээ ..
5. fabio (зочин) | 2009-06-10 20:27:37
ta 2-n az giij l dee. bi ch mun ih sergeg l baisan yumsan.. gehdee yaahav jagaagiin l umnu orloo hehehe
6. fabio (зочин) | 2009-06-10 20:32:54
Энэ бол бас хоногийн хоолны мөнгөө тоолж, бүүдгэр саарал мананд хучигдсэн маргааш өдрөө итгэлгүйхэн төсөөлдөг байсан амьдралынхаа тэр нэгэн үетэйгээ салах ёс хийгээд гарсан тийм аялал боллоо. ....
7. bb (зочин) | 2009-06-10 21:56:49
ggg
8. Optimist (зочин) | 2009-06-10 22:27:41
Za estoi gylaij baina shuu. Ene ercheeree shudraad baigaarai xo. Zoxiolyn gol baataraasaa ulger jishee avch nom zoxioloo xevluuleed dansandaa 6 orontoi tootoi valyutyn xadgalamjtai boloxyg xusen erooe!!! Chi unen MUNDAG shuu
9. Optimist (зочин) | 2009-06-10 22:37:40
Mon zov saixan mongol xeleer bichij baigaad chin' unexeer bayarlaj bainaa. Magtax ug ch oldoxgui yum.Tsagaan xel am xurchix vii dee. Tui tui tui!!!
10. otcha (зочин) | 2009-06-10 23:45:59
saihan zohiol bichij naigaa zaluudaa ulam ix amjilt xusei. suuliin xeden jil iim saixan zohiol er unshsangui.
11. Jagaa (зочин) | 2009-06-11 09:58:59
Oo yasan olon hun orchvoo. Ug ni link ni tasarchaar yg oruulj bna daa geed anaad suuj bsn yumsan
12. Tsomo (зочин) | 2009-06-11 12:05:48
Nirunzu-dありがとう。いつも応援しているよ。
amoriig bodson chine gantsaaraa ineegeed bh bolloo.hun amitan yu gej bodoh boloo.
13. Tuya (зочин) | 2009-06-11 14:45:18
Saihan mongol heleeree bichsen gedeg argagui unen ug shuu.Amjilt husie.
14. amor | 2009-06-11 16:56:53
Цомо: намайг бодож инээдэг янзтай хүн бэ?
хүмүүс чамайг мангар гэж бодно доо хэхэ..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.