Хархулангийн бөгж,Төгсгөлийн оронд,Дэжид

 

              1977 оны 5-р сарын хүйтэн бороо шивэрсэн хаврын өдрүүдэд баруун Берлиний төмөр замын төв буудал ба У-Банн хэмээх газар доогуурхи төмөр замын өргөн гарцны уужим уулзвар дээр байрлаж бүхий номын дэлгүүрийн хажуугийн задгай кафений нэгэн суудал дээр яг өдрийн 15 цаг гэхэд хүн бүхний нүдэнд өртөхийг хүссэн мэт час улаан гялгар цувтай, гялгар хар түрийтэй өндөр платформ гутал өмсөж, үс толгойгоо аяны эрээн саатай нимгэн алчуураар зөвхөн нүүрээ гарган битүү ороогоод өргөн том нарны шилээр ил нүүрээ бараг халхалсан гуч гаруй насны болов уу гэмээр гоолиг хүүхэн ирж суугаад хэн нэгнийг хүлээх мэт ганц аяга өтгөн эспрэссог бараг гучин минут өмнөө амсаж тавин сууснаа босч У-банны буудал руу ороод 1-р чиглэлд суун одох бүлгээ.

              Анзаарч харсан хүнд бол ази хүүхэн байна гэж танигдах боловч өөр өөрийн чиглэлд яаран алхлах олны дотроос хэн ч үл анзаарах мэт боловч чухамдаа хойноосоо алдалгүй мөрдөн мөшигсүгэй хэмээх лугаа тод хувцас өмссөн энэ бүсгүйг америкийн үндэстэн дамнасан  корпораци “Жеральд...”-ийн хөрөнгө оруулалтын судалгааны албаны дарга, Английн тагнуулын албаны холбоочин, Бразилийн иргэн, япон наралтай Мариа Фүживара мөн гэдгийг алдалгүй таниад нүд салгалгүй ажиглаж буй улс бүрийн тусгай албаныхны тоо аль хэдийн арав хол гарсан байлаа.

Олон ч улсын тусгай албадтай үнэтэй мэдээллийн наймааг чадамгай хийж байсан энэ туршлагатай агент ийм хачин хувцас өмсчихөөд дэлхийн бүх тагнуулчдын цугласан баруун Берлинд, тэгээд бас хамгийн их хөл хөдөлгөөн дунд юу хийж байгааг тааж ядсан тагнуулын албадууд дэмий л өдөр бүхэн хараа алдахгүй мөшгивч учрыг нь олохгүй л байлаа.

              Мариа Фүживарагийн траектор нь маш энгийн. Кафетериэс гараад У-Банны 1-р чиглэлд сууна. Энэ чиглэл нь зүүн Берлиний гурван ч буудлаар зогсолтгүй дайран өнгөрдөг тул мэдээж холбоо барих улиг болсон арга мөн. Тэгээд ч Фүживара нь тэнэг хүүхэд шиг яг тэдгээр буудлаар дайрах болгонд цонхныхоо шилийг үлээн цантуулж байгаад арван зургаан оронтой тоог хуруугаараа бичиж харуулна. Тэгээд галт тэрэг бүтэн тойрог хийгээд буцаж ирэх үед төв буудлаас нэг буудлын наана бууж дэлхийн хоёрдугаар дайнаас үлдсэн, орой нь бөмбөгдүүлсэн хуучны гот сүмийн хажуугаар өдөөн хатгалга хийх мэт тойрог хийн зугаалаад өөрийн буусан хотын төвийн өндөр үнэтэй Палас хотелд орон өрөөндөө хөдөлгөөнгүй бүгэх бүлгээ.

Гурав хоногийн турш дээрх байдал давтагдснаар Фүживара нь зөвхөн тэрхүү арван зургаан оронтой тоог л хэн нэгэнд дамжуулах гэсэн болохоос өөр зорилгогүй гэсэн дүгнэлтэд тусгай албадынхан тус бүрдээ хүрсэн боловч тэр тооны илэрхийж буй кодыг төрөл бүрийн түлхүүрээр тайлах гэж үзээд ямар ч утга санаа гарахгүй байгаад хэргийн гол зангилаа оршиж байв.

          Энэ бүсгүй бол гэрээсээ гараад хорь шахам жил болсон Дэжид байлаа. 1958 онд Нью-Иоркт болсон галт тэрэгний аймшигт ослоор таван настай хүүгийн эх, хорин зургаан настай Дэжид албан ёсоор нас бараад, Санта-Мариягийн хийдээс зуучлуулсан захиаг атгасан хорин хоёр настай, Бразилийн баян япон айлын өнчин охин, үнэнч католик мөргөлтөн Мариа Фүживара, Швейцари дахи өндөр үнэтэй дээдсийн охидийн коллежийн үүдэнд аяны тэрэгнээс буусан билээ...

Түүнийг хэдийн мэргэжлийн тагнуулч, английн тусгай албаны холбоочин болсон хойно л өөринхөн нь холбоо тогтоож найман жилийн дараа монгол хүний царайг олж харсан юм. Одоо тэр хэзээ ч барааг хараагүй эх оронтойгоо бодит холбоотой болж, Шанхайд анх харсан тэр цэрэг ахтайгаа адилхан монгол төрд данстай жинхэнэ цэрэг болсон билээ. Одоо тэр эх орныхоо төлөө өдөр хоног, цаг мөч бүрт тулалдах болов. Одоо тэр тал нутагтаа малчны хотонд эсгий гэртээ хөдсөн манцуйд өлгийтэй тэр нялх үрсийн төлөө, нэгэн хэвлэл дээрээс харсан улаан бүч, цагаан цамцтай хөрслөг бор охины төлөө, дөрвөн давхар шавар байшингуудтай Улаанбаатар хотын төлөө тулалдах болов.

Хутагт түүнд үнэн хэлжээ. Дайн өдөр бүр болж, шинэ технологи, эдийн засаг, эрх ашиг бүхнийг шийдэж байлаа. Улс гүрнүүдийг хуваасан капитализм ба социалист лагерь үнэн хэрэг дээрээ чухал биш бөгөөд их гүрнүүдийн эрх ашгийн хувиарлалт бүхнийг шийдэж байгааг тэр ойлгов. Өнөөдрийн ахан дүүс маргааш нь нэгнээ худалдах нь энгийн үзэгдэл бөгөөд хэн, хаана, юу хийж байгааг мэдэж байх нь маргааш өглөөг амьд угтах уу, авсанд угтах уу гэдгийг шийдэж байв.

 

Дэжид улам их мэдээлэл олохыг чармайж байсан юм. Зөвхөн өөрт нь даалгасан ажлын хүрээнд биш шинэ шинэ мэдээлэл олох сувгуудийг нээж байв. Өөрийн олсон мэдээллийг зарж бас сольж болдог сувгуудтай болов. Тэр зөвхөн англиар ч тогтохгүй, америк, орос, япон, францын сувгуудтай холбоо тогтоож хэрэгтэй мэдээллийг улам хэрэгтэй мэдээллээр солих эх сурвалжуудтай болов. Тэр зөвхөн холбоочин байсан боловч энэ нь түүнд олон төрлийн мэдээлэл гартаа оруулж авах боломжийг олгож байгаараа эх орондоо үлэмж тус хүргэж байна гэж өөрийгөө ойлгож байлаа. Тэр мэдээллийг голж шилдэггүй байв. Хэрэгтэй хэрэггүй гэж ялгаж салгах нь түүний ажил биш, ялгадаг мэддэг газар нь аль болох их материал олж өгөх нь түүний үүрэг байлаа.

Тэр өөрийгөө илчлэхгүй гэж, бас өөрийн дотоод холбоочдоо гэрэл цохиулахгүй гэж бүх л мэдэгдэх аргыг хэрэглэхээс гадна шинэ аргуудыг ч бий болгож, сүүдрээсээ хүртэл болгоомжилж явав. Ахиад арван жил болоход тэр зиндаа дээшилж нууцын маш өндөр зэрэглэлтэй мэдээ дамжуулах болов. Тиймээс ч өөрийн холбоочинтойгоо холбогдох гарцыг улам ч нууц болголоо. Учир нь түүнийг ангуучлах магадлалтай улсууд улам өндөр түвшинд хүчээ нэмнэ гэсэн үг билээ.

Гэтэл энэ удаад түүний гарт маш сонирхолтой материал орж ирлээ. Олон жилийн ажлын туршлага нь түүнийг аливаа мэдээлэлд оновчтой дүн шинжилгээ өгч чаддаг болгосон юм. Тэр өөрийн гараар орсон бүх л мэдээллийг тогтоон авч тэдгээрийн хойчийн үр дагаварыг ажигладаг дадлыг өөртөө бий болгосон билээ. Түүний дүгнэлт, лав л хэвлэл мэдээллээр хожим нь тулган шалгаж болдог томоохон үйл явдлуудын урьдчилсан дүгнэлтүүд бараг л зөрөөгүй биелдэг учир тэр өөртөө итгэлтэй байв.

Энэ удаагийн материал маш ноцтой үр дагаврыг дагуулах нь түүнд алган дээр тавьсан мэт тодорхой байлаа. Дэлхийн олон улсуудын эрх ашиг хөндөгдөж, дэлхийн газрын зураг үнэгүй цаас болж мэдэх үйл явдлыг энэ материал гэрчилж байлаа. Магадгүй түүнийг гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулж байгааг хар авсан английн тагнуулын алба түүнийг туршин, хэрэвзээ энэ чухал мэдээг нууц эзэндээ дамжуулахаар хөл алдан гүйвэл урхинд оруулахаар тооцон амтат өгөөш бэлдсэн байж ч болох юм. Энэ мэдээг бүхнээс түрүүнд өөрийнхөндөө өгвөл Монгол улс нэн түрүүн өөрийн эрх ашгийг тодорхойлон хамгаалж, улмаар асар өндөр ашигтайгаар арилжиж болох юм.

Дэжидэд бодох хугацаа бага байлаа. Аливаа мэдээллийн үнэ цэнэ цаг хугацаанаас үлэмж хамаарах тул тэрээр яаралтай шийдэх хэрэгтэй байв. Өөрийгөө зольж, өөрийнхөндөө энэ мэдээг хүргэх эсэхээ шийдэх хэрэгтэй болсон юм.. Учир нь энэ мэдээг өөрийн холбоочинд маш нууцаар найдвартай дамжуулахын тулд дор хаяж 2 долоо хоног бэлдэх хэрэгтэй байв. Гэвч түүнд тийм хугацаа байхгүй.

Эсвэл тэр хэнд ч хэрэггүй болсон сонины мэдээг өөрийнхөндөө өгнө, эсвэл тэр өөрийгөө гэрэл цохиулж мэдээг дамжуулаад бүгдийг нууц хэвээр үлдээнэ.Тэр алдаж дүгнэсэн байвал, эсвэл энэ мэдээ зүгээр өгөөш байвал зөвхөн Дэжид л хохироод үлдэнэ, харин үнэн бодит мэдээ бол эх орных нь алдаж болох зүйл нь асар их байлаа.

Ямар ч гэсэн Дэжид эцсийн нөөц хувилбарыг хэрэглэхээр шийдсэн юм. Өвгөн багш нь түүнтэй салах ёс гүйцэтгэх үедээ нэгэн нуувчийг зааж өгсөн билээ. Тэр нуувч бол бүр хорин оноос ч өмнө хийгдсэн нуувч бөгөөд ашиглалгүй удсан тул монголын тагнуулчид дотор ч тодорхой хүрээнд л мэддэг хүн цөөхөн үлдсэн, иймийн тул хамгийн дээд ангиллын мэдээ дамжуулахад л хэрэглэх ёстойг чухалчлан захиж билээ. Энэ бол чухам тэр дээд ангилалд орж болох материал байлаа.

              Дэжид өөрийн шийдвэрээ гаргаж, тэр оройдоо мөрөө буруулах бүх арга хэмжээг аваад Парисаас Лондон руу биш Токио руу нисэв. Харин маргааш өдөр нь гэхэд тэрээр баруун Берлинд бууж байлаа. Дэлхийн бүх тагнуулчид буцлаж байдаг тэр газар, бүхний нүдэн дээр Дэжид нуувчныхаа дугаарыг зарлах болно. Тэр нуувчийг монголчуудаас өөр хэн ч мэдэхгүй тул бүх сувгаар цацаж, учрыг нь мэдэх хүнийг хайх болно. Тийм их дуулиан чимээ монголын тагнуулчдад дуулдахгүй мэдэгдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Манайхан өөрийн сувгаар дотроо шалгаж бүхнээс түрүүн нууцыг гартаа оруулж авах болно гэж тэр тооцоолсон юм.

 

Дэжид онгоцонд явахдаа гэрээслэлээ бичиж өмгөөлөгчдөө хаяглажээ. Тэр мөнгө цуглуулж байсан юм. Хэзээ ч хүүтэйгээ уулзахгүй, хэзээ ч Жаманы барааг харахгүй, хэзээ ч хэнтэй ч холбоо тогтоох гэж оролдох нь тэднийгээ үхэлд зааж өгсөн хэрэг болно гэдийг тэр мэдэхийн цаагуур  мэдэж байсан боловч үхтэл үр харам гэдгээр найдвар горьдлого тасрахгүй  байж үнсэн доор нуугдсан цог мэт эхийн хайр нуугисаар байсны цорын ганц гэрч нь түүний хадгаламж байлаа. Олон жил өнгөрч, он цаг улирахад бүгд улиран баларч, хүүтэйгээ холбоо тогтоох ямар нэгэн нууц арга олдох байх гэж найдаж, тэр найдвар нь түүний арван гуравтайдаа хөшиж зангирсан зүрхийг нь өөрт нь ч мэдэгдэлгүйгээр бүлээн амьсгалаар дэвтээж байсан билээ. Түүний дансанд таван зуун хорин мянга орчим доллар байлаа.

Тэр дансандаа мөнгө хийх бүртээ хэзээ ч ирэхгүй ирээдүйн баярт учралыг, энх амгалан тэр өдрийг билэгдэн ерөөдөг байсан. Харин энэ удаа тэр мөнгө үүргээ гүйцэтгэх болно. Дэжид бүх мөнгөө Санта-Мариягийн хийдэд гэрээслээд, хэрвээ түүнийг гэнэтийн ослоор амь үрэгдсэн тохиолдолд хойд америкийн нөлөө бүхий сонинуудад болсон явдлын тухай мэдээг нийтлэхийг өмгөөлөгчдөө даалгаж, тэр даалгаврыг нь биелүүлсэн тохиолдолд нийт мөнгөний арван хувийг ажлын хөлс болгон өгөхийг тодорхой заасан билээ. Одоо түүний үрэгдсэн тухай мэдээг өвгөн багш нь нэрээр нь таньж олж авах болно. Хүүд нь, эр нөхөрт нь заавал дуулгах болно гэдгийг Дэжид тов мэдэж байлаа.

“Баяртай...” гэсэн ганцхан үгтэй цахилгааныг дэлхий дээр хамгийн өндөр үнээр явуулсан ганцхан тохиолдол тэр байсан юм.

 

              Маш нууц мэдээг хүргэх ёстой итгэлт холбоочин нь бүхний өмнө өөрийгөө гэрэлтүүлж, засаагүй тайзан дээрх алиа салбадай болж явахыг английн тагнуулын газар өршөөхгүй нь лав. Гэхдээ түүнийг хэнтэй холбоо барих нь вэ гэдгийг шалгах гэж ганц хоёр хоног харна гэж тооцоолсон ч өнөөдөр гуравдах хоног дээрээ явна.

Дэжид дайнаас үлдсэн дурсгал, оройгүй сүмийн хажуугийн хүнгүй талбай дээгүүр зугаалж яваа мэт тайван алхаж явлаа.

“Манайхан өдийд кодыг тайлж, эртний тэр мартагдсан нуувчнаас нөгөө материалыг олж авч амжсан байх учиртай... Англичууд ингээд арай түүнийг орхиж байна гэж баймааргүй юм даа” хэмээн бодолхийлэх тэр агшинд, ар нуруу руу нь хүчтэй цохих шиг болж хөл алдан хийсэв. Хоёр гараараа газар тулан өндийх гээд чадалгүй гэдрэг харан унав. Зөөлөн ултай гутлаар чулуун шалан дээгүүр алхах чимээ хачин тод сонсогдсоор чимээгүй болоход нь нүдээ нээвэл өөдөөс нь бууны хар ам үхлийн харц болон эгц чиглэсэн байхыг харлаа.

Дэжид инээмсэглэв. Тэр одоо тэнгэрийн оронд ээжтэйгээ, эмээтэйгээ нүүр бардам уулзах болно. Бууны амнаас гал улсхийх шиг болоод таг харанхуй болов.

 

Үдшийн тэнгэр өөд ширтэн амьсгал хураасан эмэгтэйн нүүрэнд жаргалтай инээмсэглэлийн туяа царцан үлдсэн байхыг хачирхан харсан киллер, мөрөө хавчисхийгээд эргэн алхлаа.

Сэтгэгдэлүүд:

1. Ariu (зочин) | 2009-06-12 08:29:19
yaanaa duustsan uu ;(
Bayarlalaa Nirunzu, tsaashdiin chini uran buteeld zondoo ih AMJILT HUSEY!!!
2. Chabu (зочин) | 2009-06-12 08:40:02
Ura aa duussan, hamag tsag urehgui, saihan bolloo. ha ha
mundag yum l gehees oor yu ch gehev.
3. SSunday | 2009-06-12 08:58:09
За Дэжидийнхээ тухай мэдээд авлаа. Нарийн учрыг нь мэдэх юмсан гэж бодоод байсан юм,ккк.
За зохиол дуусчихсан уу?
Хантай, Жорж 2 хоорондоо их адилхан, бас Дэйвид Хантайн өвөөтэй адилхан байгаагийн учрыг тодруулахгүй юм уу? Их сонин холбоос гарч ирэх болов уу гэж хүлээж байлаа.
4. nirunzu | 2009-06-12 09:05:09
Тодруулах боломжгүй, Хантай баримт нотолгоо хайгаад олоогүй шүү дээ
5. Tsomo (зочин) | 2009-06-12 09:25:07
uul n dald holboo bsan bol goy bhgui yu.uran zohioliin halil bno shuu de.
6. jagaa (зочин) | 2009-06-12 09:27:52
zohiolch erhemd bayar hurgie. Oort chin aviyas baina.
7. LuZa | 2009-06-12 09:28:03
Дэжидийн дамжуулах гээд мэдээ юуны тухай байсныг мэдэж чадсангүй эээ
Битгий ийм хурдан дуусгал даа гуйжийна ш дээ хихи
8. fabio (зочин) | 2009-06-12 09:48:55
uchir bituuleg holboos tsaash ni salbarlaad urnuh uchig bn aa nirunzu mini ee. duusaagui gej naidaj bn, esvel buur uur untsuguus urgeljleh baihaa, buh l bichlegiin tursh negd oroh geed amjsangui dee. hehehehe odoo uuniig nom bolgoh.... Дэжид инээмсэглэв. Тэр одоо тэнгэрийн оронд ээжтэйгээ, эмээтэйгээ нүүр бардам уулзах болно
9. Khishig | 2009-06-12 10:46:04
За ингээд дуусдаг байжээ.
10. tagm | 2009-06-12 11:21:54
Eeeeh.... sanaa l aldiiidaaaa...
tegeeed ch setgel uujirsangyi...

Yagaad ch um Hantain emee Dejid l um shig odoo ch amid l um shig baisiim daaa... Bi buruu tanijeee gej...
11. xvv | 2009-06-12 13:27:37
Маш их баярлалаа. Цааш нь үргэлжлүүлээд нэг хэсэгтээ өөрөө зохиол бичих байх. Харин хэвлүүлээсэй, тэвэрч унтах юмсан гэж бодоод байгаа
12. Czuka | 2009-06-12 19:34:58
гоё зохиол шүү хэвлэгдэхийг нь хүлээгээд сууж байя аа хурдан хэвлүүлээрэй
13. otcha (зочин) | 2009-06-12 23:37:41
Nirunza,
zarim neg xolboos ni sain oilgogdsongui, uuchlaarai magadgui bi ooroo zohioloo sain oilgoogui baij magadgui. gehdee l zarim nugalaas ni dutuu yum shig sanagdlaa. Nirunza- chi er ni yaraad suuliin hesguudiig shuud machidchixsan bish biz? Ug ni exneesee dund ue hurtlee nileen gunzgii todorhoi baisan yum, gehdee togsgol ue ni nileen tovchhon shuurhai bolson sanagdana. Yamar ch gesen chinii ene zohiol ix dogduusan shuu, Tsaashid ulam ix saihan buteel tuurviarai gej erooe, bainga blogoog chini oroh tul xooson baij bolohgu shuu!! Amjilt
14. Maral (зочин) | 2009-06-13 08:25:08
Sainuu Nirunzu,
mash saihan zohiol bolsoon, estoi ih bayarallaa. Setgegdel shuud bichye gej bodoj bsan bolovch say dahiad buh bichleguudiig ehnees n avaad duustal unshaad bichiheer shiidlee
Hantai tegeheer yamar ch bsan Harhulangiin udmiin hun yum bnaa. Hutagt helehdee Harhulangiin udmiin hoer hun bogjiig Mongold avaachina gej helsen. Hantai bogjiig mongold avchirch, Jaman bogjiig mongol ulsiin omch gej huleen zovshooruulehed ih huvi oruulsan. Tegeheer Hantai yamar neg baidlaar Togs taijiin udam bh. Mon Togs taijiin nutaglaj bsan n gazar n Hantai gedeg uul yum bn shuu dee. Tegeheer ene dund yamar neg holboo bgaa bh gej bodoj bn Mon Hantai ovoogiinhoo aaviig yamar hun baisniig sain todruulj chadaagui. Yamar ch bsan tsereg er bsan gej durdsan. Tegeheer Togj taijiin tsereg bsan ch yum biluu.
Mon ovoo Jamanii tuhai end ih durdsangui. Amidraliin toloo zutgej yavaad l ood bolson bh gej bodoj bn. Mon Dejidiig aldaad amidraliin ongorson jiluud n uneheer hetsuu bsan bh daa. Harin Dejid yamar medee olj avaad amia aldsan n ih sonirholtoi bn.
Hantain huvid gevel amidral duusah boloogui bnoo. Odoo l neg yum jaahan uhaan suuj bh shig bn shd. Harin amidrald n shine ue irsen gedeg n ih todorhoi haragdaj bn. Gehdee tsaashdaa aldah uchirgui. Iim olon zovlon tuulsan bolhoor jaahan oldson horongo mongondoo tolgoigoo aldval tuunii tuulsan zovlon yu ch bish bolj huvirna shuu dee. Harin erh choloogoo oortoo uldeene gedeg ih zov sanaa sanagdlaa. Hantaig bas emeg ehee martaagui bh gej naidaj bn.
Za tegeed tsaashdaa zohioliin maani duruud az jargaltai jiriin hunii amidralaar amidrah bhaa gej naidaj bn
Bayarallaa Nirunzu.
15. *САЙХАН САНАА* | 2009-06-15 13:02:33
сэтэгл түгшээд л байсан.. ингээд дуусдаг уу... дийрий рийй... гээд л аймшгийн ая яваад л....яваад л.
16. nirunzu | 2009-06-15 15:47:21
Тиймдээ хүмүүст олон л юм дутуу гуцуу дуусгачлаа гэсэн сэтгэл тх төрж байх шиг байгаа юм. Бүгдийг тайлбарлаж бичих гэснээ хүмүүс дахин нэг уншиж үзээд өөрсдөө асуултынхаа хариултыг олох байхаа гэж бодсон юм.
17. zoloo (зочин) | 2009-06-16 12:51:54
yoooooo vnen caak zohiol bna bvgdiin unshij duusgalaaa kino hiibel ch tasarhai kino boloh bh da
18. Deegii (зочин) | 2009-06-20 12:12:32
Genet iim goyo zohiol olood amtarhan unshlaa. Hyleehgyi boonoor ni 2 odor unshih ch teverch hevtsenees yalgaagyi kaiftai bailaa shyy. Bayarlalaa. Uran byteeliin oshoo ilyy amjilt hysie
19. Enkhnasan (зочин) | 2009-06-22 12:12:19
saihan boljee. amjilt! hevlegdeheer ni avnaa. hurdan tugsguliiig ni medeh yumsan gj yarch bsan hernee duuschihaar ni jaahan haramsaltai ch yum shig sanagdlaa. thank u
20. Munkhbat (зочин) | 2009-06-26 19:26:33
Зохиол үнэхээр сайхан болж хэвлэлтээс гарахаар нь уншина гэдгээ амлая.
21. MINO (зочин) | 2009-06-27 22:23:40
Xezee xevleltend garax ve. Uuun deerxiig unshmaargui bn. Amjilt xusiii
22. enigmus02 | 2009-06-29 02:35:03
Hi. Sanaandgvi yawj bgaad olj unshlaa. Amraltiin 2 odor nvd irmehiin zuur ongorchloo. Yostoi yanztai boljee. Bayarlalaa
23. Oyuna | 2009-07-02 08:14:06
урд нь уншаад сэтгэгдэл бичдэггүй байлаа...өнөөдөр 3 дахиа бүтнээр нь уншаад нээрээ л дутуу орхисоноо гүйцээгээд авсан юм шиг боллоо...хэд хоногийн нойр ч яамай гэхдээ л...

одоо номоо аваад ахиад уншинаа хэхэ
24. bugs_bunny_cool | 2009-07-04 17:12:27
Twilight киноны зохиолыг эх хэл дээрээ уншин соёрхоно уу. Кино нь бол зохиолынхоо хаа ч хүрэхгүй юм байна лээ. Дараагийн цувралууд нь аль хэдийн орчуулагдаад эхэлчинхэн шүү.
http://twilightbook.blog.banjig.net/
25. toopy | 2009-08-24 17:25:32
unuudurnomoogar deeree avaad mash ih bayartai baigaa
26. Rita (зочин) | 2009-09-29 17:50:34
gaihaltai zohiol bna, Huvi tavilaan gej, bi ch gesen aguu ikhiig buteegch hun suuj bgaa yum biluu, Bas tegj bodoj bolno sh dee. Bi hezee ch butsaj hardaggui, zovhon uragshaa harj amidrah durtai. Bodit baidal ch yum shig, eshul bur shal hudlaa zognolt zohiol ch yum shig. gehdee zohiolch ooroo Americ hun, Yapon hun, Mongol hunii zan aahs, ahui amidraliig yag meddeg hun shig eshul sudalsan hun shig bichsen bnaa. Tiim bolohoor zohioliin gol utga sanaa ni garch iluu tod bolj bna. Neg talaar surgamj ch ugsun zohiol bna. Gaihaltai.
27. Emi (зочин) | 2009-09-29 22:31:02
Hantai tr mongol tseregiin udam um, Jaman tr 2 bul bolj bn u te, za tegeed duusgalgui urgeljluuleerei. Saikhan zohiool unshuulsand bayarlalaa. ih ch um shuurlee, dahiaad bayarlalaa
28. unshigch (зочин) | 2009-10-06 09:42:35
Үнэхээр сайхан зохиол байна. Нөхөртөө ном авч өгнө гээд амлачихсан байсан ч ямар ном өгөхөө шийдээгүй байсан юм. Харин одоо бол эргэлт буцалтгүй энэ номыг авна. Гэвч номын худалдаагаар одоо байгаа эсэхийг мэдэхгүй, ямарч байсан олж авна гэж бодож байна.
Яагаад ч юм зохиолыг бичигч Нирунзу өөрөө Хантай юм шиг санагдаад байна. Өөрөө ч Хантайтай нэг талаар адил гэж бичсэн байсан. Ийм хэмжээний зохиол бичихэд ийм хэмжээний юмыг үзэж туулсан эсвэл ийм хэмжээний түүх сонссон хүн байгаа байх гэж бодож байна. Эсвэл бүр энэ ямар нэг хэмжээгээр бодит түүх байх, түүн дээр үндэслэж ийм зохиол бичсэн байх ч гэж бодогдохоор байна. Ямар ч байсан Нирунзу таны бичлэг маш их таалагдаж байна. Уран сэтгэмжтэй, унших тусам салмааргүй нэг тийм сайхан зохиол байлаа. Нэг юм хэлэхэд хэдэн жилийн өмнө ч билээ нэг Монгол гаралтай Америк Монгол ирээд зурагтаар гараад байсан санагдаж байна. Сайн санахгүй байгаа ч Дэйвил Жэймэн Монголд ирж байгаа тухай хэсгийг уншихад тэр үйл явдал бүдэг бадаг орж ирж байлаа. Тэгээд заавал бөгж энэ тэр байхгүй ч энэ зохиол ер нь бол бодит амьдралаас сэдэвлэсэн байх гэж бүр их бодогдсон шүү. За за энэ мэтчилэн бичээд байвал барагдахгүй их юм бичихээр байна. Ахиад зөндөө гоё зохиолууд бичээрэй. Танд баярлалаа, улам их амжилт хүсье!
29. armano (зочин) | 2009-10-09 03:14:50
nirunzu ene baga bolovch tuuhen barimt deer tulguurlasan gehed ergelzehgui bn, bi. gehdee chi olon mgl zalyysiin itgel muruudliig chigluuleh yuliin gerel shig saihan zuil bichsen bn. Talarhaj buig mini huleen avna u.
30. Хүүгий (зочин) | 2009-10-10 01:45:17
Нүдээ алдартал компютерийхээ ард суун байж таны зохиолыг уншлаа. Сэтгэл минь уйлав,зүрх минь шимшрэв. Зориг минь бадарч, бодол минь омогшив . Элэг эмтэрч, самсаа шархирав. Цөс хөөрч, цээж тэнийв. Гайхалтай сайхан бичжээ та.
Монгол залуучуудад эх орон, удам судар, түүх гарвалаа мэдэж амьдрах нь хэр үнэ цэнтэй үйл болохыг xүүрнэсэнд өчүүхэн би туйлын баяртай байна. Таны бодлын эрчим үлэмжийн хурц, үүрдийн бадарч байх болтугай.
Монголчуудыг мөнх тэнгэр нь үргэлжийн ивээж байх болтугай.
31. tumka (зочин) | 2009-10-23 11:36:05
za baiz bodii.dejid ter medeenii toloo amia ogson. tegheer ter bogjnii tuhai baisan gedeg ni todorhoi. tegeed jeimend hench heleegui baital Hantai bogjiig mongold awchirsan gawyatai gedgiig medeed zurwasiin hamt 65000$ ilgeesen.yamarch baisan hantai togs taijiin udmiin hun gedeg ni oilgomjtoi. hutagt uneheer unen heljee. yamarch baisan dejdiin amia ogdog medee, jeimenii Hantaig medsen suvag edgeeriin hoorondl neg holboos baih shig baina. deer neg hunii setgegdeltei bi sanal neg baina.neeree suuliin hesgiig jaahan gurildchaa yudaa hehe.gehdee uneheer saihan boljee. 'MONGOL HVN' gej yamar baisniig, yamar baigaag, bas yamar baihiig oguuljee. MINII MONGOL VVRD MANDAN BADRAH BOLTUGAI.
32. unshigch (зочин) | 2009-10-26 12:24:21
Uneheer gaihaltai, saihan zohiol boljee. Togsgol ni daan ch hurdan tovchhon bolchih yum daa. Nudee ovdtol suulaa. Haramssangui ee. Amjilt husie. Boldog bol togsgoliig ni jaahan delgeruuleh heregtei bna.
33. uyanga (зочин) | 2009-10-29 22:59:40
Bayarlalaa. Olloo site deer bichigdej exlexed l ene zoxioliin talaar, mun uuriin chin talaar olj medlee. Jaaxan xotsorch ene blogiig medej avsan ch gesen, ogt medeegui ungursnuus deer boloxoor unexeer setgel xangaluun bna.
34. erhtsas | 2009-10-30 03:39:10
Бүтэн өдөржин бас шөнө хугаслан таны энэхүү сайхан бүтээлийг уншиж Хантайг биширч бас хааяа түүнтэй хамт бодол болон, хаа нэг онгирч омогшиж суулаа. Үнэхээр гайхалтай сайхан бүтээл юм. Ховорхон санааг, ховстон татах үйл явдал, өрнөл, тайлал, утга төгс холбоос гээд дэндүү тансаг урлажээ та.

Номыг нь л уншина гэж гүрийж явсан ч энэ өдөр таны л блогт саатаж, сэтгэл татагдан суусаар төгсгөлтэй нь золголоо. Гэвч танайд саатсан энэ цаг хугацаандаа огтхон ч харамсахгүйн дээр олон сайхан зүйлсийг мэдэж, ухаарч авсандаа баяртай байна.

Сэтгэлд тань урлагдах тансаг шинэхэн бүтээлийг тэсэн ядан хүлээе!!!
35. uran (зочин) | 2009-10-31 19:06:55
davgui zohiol boljee. Gehdee zarim uil yavdaluud n hoorondoo logic holboo muutai bainaa. Nuguu James gedeg huulich ingehed Dejidiin huu n yumuu ach n yumuu. Hervee huu n bol tsever tsusnii l mongol hun yum bishuu, tiim american zantai boltson yumuu. Uvuu n zahias helj baisan gej garaad baisniig bodohod ach n ch yum shig. Getel 60 garan nasnii hun yum bol 1977 on gedeh turchihsun Dejidiin huu n ch baimaar yum shig. Hutagt tuund unen heljee gej baigaa n bodvol Dilav hutagt l baihdaa, ter ued americad amidarch baisan tagnuulch hiij baisan baij magad gegddeg bolohoor.
36. uran (зочин) | 2009-10-31 19:09:27
Dejid tegeed Japan ene ter luu yavaad baidag tagnuulch medeelel saitai hun baij yagaad nuguu bugj hadgalj baisan bjapan emgeniig erj sursangui ve. Eejiinhee zahias esoor bol ochij avah uuregtei baisan yum bishuu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.