За ингээд зохиол маань өндөрлөлөө. Миний олон жилийн турш дотроо төсөөлж, мөрөөдөж, зүүдэлж явсан үгс маань надаас тусдаа гарч, өөр өөрийн утгатай, өөрийн гэсэн амьтай, мөн өөрийн амьдралтай болов. Хэдийгээр анх миний бодож төсөөлж байснаас нэлээн ондоо болсон боловч миний бие сэтгэл хангалуун байна. Иймэрхүү юм бичих юмсан гэж мөрөөдөж явсан жилүүд минь олон ч гэлээ, яг зориг гарган бичээд эхэлсэн хугацаа маань ердөө хоёр жил гаруй болж, төгсгөл нь гэхэд л оршилтойгоо цуг бичигдсэн боловч хамгийн сүүлчийн мөчид дөрвөн удаа өөрчлөгдөв. Ер нь энэ зохиолын бүлэг болгон өөр өөрийн хувийн түүхтэй бөгөөд нэг дор сууж байгаад биччихсэн ч хэсэг бий, аруу таруу бичиж орхиод сар жил тойрон хүрч ядан халгасаар нэг юм гүйцээсэн хэсэг ч бий. Хамгийн тод санаанд үлдсэнээс “Гэрэлтдэг чихтэй сармагчин”-гийн хэсгийг бол би урьд нь бичнэ гэж огт төлөвлөөгүй, санаа ч үгүй явсан зүйлийг, нэг шөнө унтаж байгаад гэнэт нойр сэргэн орон дээрээ сууж байгаад л 10 минутад биччихсэн бол, “Амьдрал” бүлгийн ерөнхий санаа нь энэ зохиол бичигдэж эхлэхээс ч өмнө төрж, заримдаа зүүдэнд хүртэл хар цагаанаар үзэгддэг байсан мөртлөө яг бичих гээд суухаар эвээ олон урагшаа явж өгөхгүй бараг хоёр сар шаналгасан байх жишээтэй.
Олон уншигчид энэ зохиолыг бодит түүхэн үйл явдал мөн үү гэж асуудаг. Үүнд би тодорхой хариу өгч чаддаггүй л юм. Тухайлбал, яг тийм Бөгж бол байгаагүй, Дамаск хотыг Хүлэгэ хаан ч эзлээгүй, түүний Багдадыг эзлээд буцсанаас хожим 1299 онд монголын Ил хааныхан эзэлсэн гэдэг. Харин жинхэнэ түүх бол бас бий юм. Аомори мужид үнэхээр гучаад онд манжуурт байхдаа монгол найз авгайгаасаа алт эрдэнэс хямд аваад өдгөө асар тансаг эдлэнд амьдрах маш баян эмгэн саяхан болтол амьд байсан бөгөөд 15 жилийн өмнө японд сурж байсан нэгэн монгол оюутан, багшийгаа даган тэднийд нэг удаа зочилж байсан нь бодит явдал. Хожим нь тэр оюутан миний хуурай ах болсон юм. Гагцхүү Төгс тайж биш, түүхэнд нэр нь үлдсэн Тогтох тайжийн эхнэрээс тэр эмгэн уг эрдэнэсийг авсан гэдэг.
Өөр ч бас олон бодит дүрүүд байдаг бөгөөд үүний дотроос Хантай гэдэг хүн үнэхээр амьдрал дээр байна уу, үгүй юу гэдгийг хүмүүс их л сонирхож байх шиг байдаг юм. Тийм хүн бий. Бүр олон хүн байгаа гэдгийг зоригтой хэлэхийг хүсч байна. Энэ л Хантайтай адилхан эрстэй би цаг хугацааг хамтдаа туулан нөхөрлөж яваа юм. Тэд бол ерээд оны япон хэлний орчуулагч анд нар минь билээ
Түүнээс гадна хаана ч гэсэн тааралдаж л байдаг олон жирийн монгол хүний дотор тийм л сайхан зан чанар, эх оронч сэтгэл, зориг хүч байдгийг би өөрийн нүдээр олон ч тохиолдол дээр харж байсан билээ.
Өөр нэг зүйл бол энэ зохиолоор “ийм сайхан хүн” шиг болоосой ч гэх юм уу, ямар нэгэн сургамж, хэн нэгэнд сургааль болгох гэсэн санаа байхгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Энэ зохиол бол амьдрал дээр байдаг л зүйлс билээ. Харин ганц л зүйлийг хэлэх гэсэн юм.
Бүр анх иймэрхүү нэг зохиолыг бичих юмсан гэсэн хүсэл минь нэг л зүйлийг бүгдэд хэлэх гэж хүссэнээс үүдэлтэй билээ. Энэ бол бидний ургийн бичгийн тухай юм. Бидний ихэнхэд нь ургийн бичиг байдаггүй билээ. Олон хүн түүнийгээ үнэнээр нь хэлэхээс ичдэг юм, нуудаг ч юм. Гэхдээ энэ бол ичмээр юм бишээ. Бид социализмын үед ихэнх зүйлээ устгуулсан гэж тайлбарлаж болно. Бас бидний ихэнх нь харц малчин гаралтай болохоор тэр гэж тайлбарласан ч болно. Гэвч хүн болгон Чингэс хааны алтан ураг байх албагүй юм. Алтан ураг биш гэдгээсээ ч ичих хэрэггүй юм. Тэртээ тэргүй бид бүхэн Чингэсийн цэрэг байсан, дэлхийн бүх гадаргууг морин туурайгаараа тамгалж өнгөрсөн, ази, европ, араб хаана ч юм бүү мэд харь газар ясаа тавьж, цусаараа бичин байж Их Монгол улсыг байгуулалцсан Хархулан шиг, түүний шадар нөхөд шиг тэр л цэрэг эрсийн удам гэдэг нь маргаангүй үнэн билээ. Үүнийг бидний цохилох зүрх нотолно. Ийм ч учраас бид Чингэсийн төрсөн хүүхэд биш гэж гутрах хэрэггүй, ургийн бичээсгүй ядуу айлын хүүхэд гэж ичих ч хэрэггүй, өвөөгөөсөө дээш өвгөө цөмийг нь таньдаг гэж худлаа хэлэх ч шаардлага байхгүйгээр, хэний ч өмнө омог бардам БИ МОНГОЛ гэж хэлэх эрхтэй хүмүүс шүү гэдгийг л хэлэхийг хүсч энэхүү он цагийг дамжсан урт үгсийг тэмдэглэсэн билээ.
Та бүхэндээ мэхийн ёслов...
Нирунзу
2009 оны 6 дугаар сар 11
Улаанбаатар хот


Сэтгэгдэлүүд:
Ном болгое ерөөсөө гэж та бүхний магтаалд хөөрөөд, уг нь компьютерээ шинэчлэе гэж бодоод байсан мөнгөөрөө хэвлүүлье гэж шийдлээ. Ингэж бодоод номын дэлгүүрээр явж үзсэн билээ. Энэ удаад худалдан авагчийн нүдээр биш худалдагчийн нүдээр харж явахад, тэр их олон сайхан номнуудын дэргэд миний муу саарал ном ч даахитай бор даага шиг хэний ч нүдэнд өртөхгүй юм байнадөө гэж сэтгэлээр унах шахав. Бас том том эрдэмтэд тав, таван ширхэг ном цүнхэндээ хийгээд л авчирч өгч, хэдэр сар ч юм хүлээж байгаад хорь гучин мянган төгрөг очиж авдаг бололтой харагдав. Үүнээс гадна Болор Эрдэнийн номын бизнесийн тухай нийтлэл уншсанаа санавал ном хэвлүүлнээ гэдэг над шиг хүний хувьд даахгүй нохой булуу хураанаа гэдэг үгтэй тунч адилхан сонсогдож байна. Гэхдээ яахав, "Би нэг сайхан компьютертэй байсан хүн дээ" гэж хожмын өдөр үр ачдаа дурсаж явахаар "Би ч нэг муу ном гаргаад үзсэн хүн шүү" гэж ярьж явсан нь арай л дээр юм болов уу гэж бодож сууна. Та бүхний санал зөвлөгөөг харж байгаад ирэх даваа гаригт хэвлэлтэд өгнө. Урам зориг өгсөн та нартаа баярлалаа, дахин дахин...
za mundag saihan bichsen baisan. amjilt husye. bolomj baival, zorilgo baival bas dahin saihan yums bicheed bidniig bayasahiig harahgui yu daa, zaluu hun. yaarah yu baihav.
Хэвлүүлнэ гэдэг чинь маш зөв өө, комьютэр бол хэзээ ч хоцрохгүй, харин ч жил ирэх тусам хямдраад байна.
Хаана зарж байгаагаа хэлээрэй, би захиж авна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье
AMJILT AZ JARGAL XUSEI.
nomoo zaaval hevluuleerei, hichneen blog-s chin unshchihsan ch gesen ene olon unshigch chin zaaval bugdeeree avna aa, magadgui 1-g ch togothgui bh. nomond durlagsad ugaasa barij erguulj unshih durtai bdag shd yalanguya chnii zohioliig bayartaigaar dahin umshih bolno.
tsaashdiin uran buteeld chin amjilt husie.
Ih orgon sedwiig hamarsan eh oronch uzliig deedelsen, saihan zohiol bolson shuu. Nom hudaldaand garmagc hudaldaj awmaar baina. Bi ug ni 9 sard Mongol hariad ireh sanaatai ter ued hewlegdsen baidag bolow uu.
Харин ийм удаан хамт байж хүлээсэн үнэнч уншигчийн зүгээс гарын үсэгтэйг л авмаааааааааааааааар байнаа. Энэ зундаа монголд очиж чадахгүй ч намраас бол очоод гарын үсэгтэй номыг чинь худалдаж авах хүсэлтийг албан ёсоор тавьж байна. Боломжийг харж үзээрэй
Хүндэтгэн ёсолсон
Г.Тамираа
zohioliin talaarh setgegdliin huvid T.Bum-Erdene ahaar
(umnuh bichlegt n baga zereg zasvar oruuluulaad)bichuulchihvel yasan yum be??gej gorimiin sanal oruulmaar bnaa.
Nomiin talaar Bum ahiin blogtoo bichsen bichlegiig ooriig n guigaad baga zereg siiruuleed tavihad zugeer bish uu?
номоо хатуу хавтастай, эдэлгээтэй хийгээрэй. Захиж авнаа.
амжилт хүсье
Сүүлийн хэдэн жилдээ уншаагүй сайхан зохиол болсон шүү баярлалаа
Bayarlalaa,tand.Tsaash tsaashdiin uran buteeld tani ulam ih amjilt husie.Nomiin huvid bol avalgui yah ve?avna.
-харин тиймээ, Бум-Эрдэнийн блогт ороод сэтгэгдэл бичих хэсэгт нь хүсэлтээ бичих гэсэн чинь болдоггүйэ. Учрыг нь олохгүй байсгаамуу, миний писи хүч нь хүрэхгүй байгаамуу. Бум ахтай яаж холбоо барих аргыг зааж өгөх хүн байна уу?
commentoo bichchiheed dor ni yaaj oruulah ve geheer 3 yanz baigaa, tendees name/url gedgiig songood ooriinhoo aldriig bicheed teged l boldog baih daa?
Цагаан дээр хараар хэвлэсэн цаасан ном унших ч сайхан шүү
цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье!
Mongoloos yaj shuud avj boloh ve blogtoo bicheerei. Amjilt husii.
Za chamd dahin amjilt husie!Homiig chin hevlegdeheer geriinhendee zahij avhuulnaa
Gaihaltai goy zohiol bichij toliluulsand mash ih bayarlalaa. Nom ni hevlegdeed garchihval avnaa. Unshaad ehelchiheer duusgahaas naash sanaa amardaggui, amttai zohiol bdag daa, yag tiim boljee
Tsaashdiin uran buteeld tani undur amjilt husey!
НИРУНЗУД : Тэгж байгаад Айн Ридийн маягийн юм бичээч гэвэл ямар байна. ЗА АМЖИЛТ!!!!!!
Сэтгэгдэл үлдээх: