Ойрын хэдэн хоног нар хур тэгширсэн сайхан өдрүүд үргэлжилж, монголын уудам нутагт хүн малын зоо тэнийж байвч миний хувьд шийдэж чадахгүй нэгэн сонин асуудал бодлын үзүүрээс чангаасаар ихээхэн зүдрээлээ. Энэ бол "гарын үсэг"-тэй ном авна гэсэн миний уншигчдын хүсэлт юм.
Чухамдаа хамгийн сонирхол татаад байгаа асуудал бол миний гарын үсгээр хүмүүс яах гээд байгааг үнэндээ ойлгохгүй байгаа боловч энэ бол нэгэн төрлийн зан үйл юм байна гэж ойлгов. Тэгээд өөрийн анхны уншигчдаа үл хүндэлсэн гэдэг зүйл ангиар буруушаагдахыг үл хүсэх тул энэ асуудлыг эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй шийдчих гэж толгойгоо баахан гашилгалаа.
Яг үнэндээ миний хувьд мэргэжлийн зохиолч нарын адил номын нээлт, хурим гэж юм хийх хүсэлгүй байгаа тул энэ "гарын үсэг" надад ихээхэн чирэгдэл учруулж байгаа юм. Хүмүүсээс туршлага судлавал яадаг бол гэж бодоод асууж үзвэл "Бүүк кафе" гэдэг газар нижгэр нээлт хийдэг гэх бөгөөд энэ талаар бяцхан сураглаж үзээд энэ бол миний хувьд ахадсан асуудал болохыг баримжаалав.
Дараагийн нэг асуудал бол миний бие нэгэнт нууц нэрээр ном гаргаж байж түмэн олныг цуглуулж өөрийгөө сурталчлах хүсэл огт үгүй байгаагаас үүдэлтэй юм. Тэгээд ч намайг тоож тэр олон хүн цаг заваа баран байж ирээ ч үү үгүй ч үү?
Өөр нэг асуудал бол уншигчдын маань ихэнх нь гадаадад байгаа хүмүүс гэж би ойлгож байгаа. Тиймээс гэрийнхэн хэн нэгнээ очиж ном аваадхаач гэж гуйх нь дамжиггүй, гэтэл тэр улс нь яг болзсон цагт нь очиж ганц ном авах гэж наадам дөхсөн ид халуун энэ цагаар тэгж хөлсөө урсган гүйгээ ч үү үгүй ч үү?
Гарын үсэгнээс болж ийм их чирэгдэл гаргахгүй тулд, мөн хэн хэндээ төвөг удалгүй асуудлыг шийдчих нэг арга олсноо та бүхэндээ хүргэх гэж нарийн учрыг дээр дэлгэрэнгүй тайлбарлав.
Хамгийн гол нь миний анхны уншигчид давуу эрхтэйгээр ном авах ёстой гэдэг нь маргаангүй үнэн тул тооцоо хийхэд амрыг ч бодоод номоо 5000 төг-өөр үнэлье гэж бодож байна. Номын дэлгүүрт бол нөгөө комишноо нэмээд 6 юм уу 7 мянгаар зарах байх.
Тэгээд гарын үсэг авах хүсэлтэй хүмүүс энэ долоо хоногийг дуустал nirunzu@yahoo.com хаягаар нэрсээ илгээхийг хүсье. Нирунзу тэдгээр мэйлийг хүлээн авмагц захиалсан нэр бүхий уншигчдаа зориулж ном бүр дээр гарын үсэг зураад бүх захиалагчдын нэрсийн жагсаалтын хамт нэг газар байрлуулах бөгөөд та бүхэн ирэх долоо хоногт ажлын цагаар айвуу тайвуу очиж хариуцсан менежерт нэрээ хэлж жагсаалтаас шүүлгүүлэн өөрийн нэр дээр гаоын үсэг зурсан номоо авах болно.
Гарын үсэгний захиалгыг энэ долоо хоногийг дуустал буюу 7 сарын 5 хүртэл хүлээн авах ба номыг 7 сарын 6-ны өдрөөс наадам хүртэл буюу 7 САРЫН 10 ХҮРТЭЛ өглөө 11 цагаас орой 19 цагийн хооронд заасан хаяг дээр очиж авна уу.
Ном байрлах газрын ХАЯГ: Сүхбаатар дүүргийн тамгын газрын хойд талд хуучнаар Горькийн номын сантай байр, МОННИЧИ КАФЕ. Утас:326556
Кафе руу ормогц үүдэнд байгаа менежерийн офисоос нэрээ хэлэн номоо авна уу.
Мөн гарын үсэг захиалаагүй ч зүгээр ном авах хүсэлтэй хүсэлтэй хүмүүс болон захиалга өгөх хугацаанаас хоцорсон уншигчиддаа зориулан илүү хэдэн ном аваачаад тавьчихя. Үнэ нь мэдээж адилхан 5000.
Мөн энэ далимаар сайхан сэтгэлээр санаачилга гарган өөрийн сайт http://blogmn.net дээр Нирунзугийн номны баннер хийж байрлуулсан "хүү"-д чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд уг баннерийг миний блогтой линк хийж өгнө үү гэж хүсье.
Нирунзугийн хувьд "Хархулангийн бөгж"-ийг ном болгон хэвлүүлсэн нь үнэндээ нэт компьютер нэг их хэрэглэх бололцоогүй хүмүүс ч мөн уншаасай гэж хүссэнээс үүдэлтэй бөгөөд хэрвээ нэттэй хүмүүс бол үнэгүй уншаарай гэж номныхоо зарыг сонинд өгөхдөө блог хаягаа ч мөн хамт тавих санаатай байгаа юм.
За, Та бүхэндээ сайхан наадахыг ерөөе. Наадмаас өмнө энэ зохиолоо бичээд уншаад дуусганаа гэж тохирсноо санаж байна уу? Амжлаа шүү дээ, хэдүүлээ.


Сэтгэгдэлүүд:
Bas gariin usegtei nomiig, delguuriin nemegdelgui avna gedeg ni uneheer taalagdaj bn.
Hediigeer zunduu unegui unshchihsan ch gesen nom helbereer ni gartaa bariad unshih bas uur medremj shuu. Bi odoo neg 4 boti nom eheltsen udur shungui l unshij bn.
Bas naiz nuhud bolon ur huuheddee ch gesen damjuulan unshuulna.
Za amjilt. Daraagiin saihan zohioloor ergen uulzahiin eruul
devshuulye (Davhar mail yavuulchihsan huu)
ulam l une tsenetei sanagddag.bas1 shaltgaan n zohiolchiig harah gesen dald sanaa ch bgaa bhaa.
Nirunzu maani gants nuugeed bidniig mad tavichihdag bna shte.gehdee nom bodoj baisnaas bagaar unelegdjee
bayarlalaa bolj bgaa yumu? endees harhad uneheer ashgiin tuluu bish gedeg n haragdaj bna.odoo hayag ruu chine neree yavuulnaa. Amjilt husei.
Nom 06JUL udruus naana kafe deer ochih bolomjgui, uchir ny hewlelees garah hugatsaa ny hoishlogdoj 03JUL bolson bnlee.
Сайхан наадаарай
hayagiig n oilgomjtoigoor heleed uguuch.bi sain medehgui bnaa.
nirunzu bayarlalaa
tsaashdiin uran buteeld n amjilt husie
Ном тээд хаагуур зарагдаж байгаам? Нэг сайхан тодорхой мэдээлэл өгөөч. Шинэ бичлэгээр байвал зүгээр байна.
Сэтгэгдэл үлдээх: