Би хаагуур явна вэ гэжүү?

Намайг хүмүүс амарч байна гээд л байх юм.

Намайг хүмүүс амарч байна гээд л байх юм. Гэтэл БИ огтхон ч амрах завгүй амьдарч явах юм. Улаанбаатарт одоо цөөхөн хүн үлдсэн юм уу даа, зам ч бөглөрөхгүй зайтай болж, олон жилийн өмнө л нэг иймэрхүү сэлүүхэн гудамжаар явдаг байж билээ. Аргагүй ч биздээ, хөдөө орон нутагт гэр оронтой нь гэр рүүгээ буцаж, хамаатан садантай нэг нь айраг цагаа ууж гэдсээ цайлгахаар явцгааж, мөнгө төгрөгөтэй нь найр наадам хэсэхээр одоод, жирийн ардууд нь хотын халуунаас дайжиж зуслангийн амбаар уруугаа нүүгээд, зуслан ч үгүй үлдсэн хэд нь Туул голын эрэг бараадан өдрийг өнгөрөөж байх шиг харагдах юм. Ингээд энэ хот эзгүйрчээ гэвэл бас үгүйэ, хотын амьдрал үргэлжилсээр л байна.

Та нар намайг хаана явна гэж асууж байна уу? Намайг олох амархаан... Хүн бүхэн амарчихаад байхад яасан хэнхэгтэй золиг вэ гэж бодогдмоор битүү костюм өмсчихөөд хөлс нь цуварсан нэгэн залуу сэрүүхэн кафед өдрийн цайнаар орж ирээд цамцныхаа товчийг тайлан сэрүүцэх аядаж, баттерей нь дууссан компьютерээ ханын залгуурт залган асааж, үдээс өмнөхөн болсон ширүүхэн хурлын протоколыг яаруухан шивж байгаа нь харагдвал тэр чинь БИ юм. Цонхоор харагдах гудамжаар хууль дүрмийг үл ойшоон нүдний шил богино өмднөөс өөр хувцасгүй, сэрүүн салхийг хайн эрчээрээ давхиж буй хэдэн залуу чихэнд чийртэйгээр мотороо урхируулан өнгөрч харагдана уу? Тэдний нэг нь БИ. Өдрийн наранд алхасаар туйлдаж ганхсан настай авгай сэлүүхэн автобусанд арайхийн авирч ороод сул сандал олдсонд баярлан тухлаж, хэзээ нэгэн цагт цагаан байсан болов уу гэмээр алчуураар нойтон нүүрээ арчин сэрүүцэж байх нь бас л БИ. Автобусны хажуугаар хааз нэмэн ухасхийн өнгөрөх хар машины бүх цонхийг нээчихээд Линкэн паркийн хахир аяыг хар чинээгээр нь нүжигнүүлэн өнгөрөх онгироодуу хархүү ч бас БИ. Үдшийн сэрүү ормогц үүрнээсээ гарсан хүмүүс задгай баранд бөөн бөөнөөрөө пивдаж байхад, хажуугийн ширээнд шахцалдан суусан охид үе үе цангинатал инээд цацруулан сууж байгаагийн голынх нь БИ, хэдэн өдөр халуурсан бяцхан үрийнх нь хацарт эрүүл цус гүйн тайван нойрсохыг хараад сая л санаа амран өндийж, эмнэлгийн коридорын цонхыг нээж сэрүүн агаар амьсгалан хэзээ ч билээ аваад халаадныхаа карманд хийгээд мартсан ширхэг янжуурыг асаагаад тэртээгээс сонсогдох хүмүүсийг инээдийг чагнан сэрүүцэж буй томоогүй залуухан эх бол БИ л байгаа юм.

Халуунаас залхан зүүрмэглэх чимээгүй гэр хорооллын дундуур улам ч халуу оргиулан хайлмагтах засмал замын хажуугаар хоёр шар канестертай усыг тэргэн дээр тавиад түрэн алхаж байгаа 16-тай хөвгүүн бол БИ, түүний хажуугаар тэвшин дээрээ ачсан тооосгоо хагалчих вий гэж огтхон ч санаа үл зовон хар утаа хаян зүтгэх портерийн жолооч хижээл хархүн бол мөн л БИ. Дутуу төрсөн үрээ инкубаторын өрөөнөөс амьд мэнд хүлээн авч чадалгүй алдаад, уй гашуундаа мэнэрэн бөглөрч хоёр биенээ түшээд мэгшин хайлж буй залуу хосын нэг нь БИ, тэртээ Зайсан толгойн энгэрт зэрэгцэн суугаад Туулын урсгалыг чимээгүй ширтэн байгаа дөнгөж танилцсан хөвгүүн охин хоёрын нэг нь ч бас БИ.

Орцны чинь үүдэнд танихгүй машин ирж зогсчихоод хөдлөхгүй байгаа бол дотор нь суугаа нэгэн залуу нь БИ, танай доод давхрын айлын охинд дурлачихаад санамсаргүй тааралдсан болох гэж гарч ирэхийг нь хүлээж байгаа нь тэр. Яг хажуу талын чинь байрны нэг давхарт байдаг хүнсний жижигхэн дэлгүүрийн худалдагч эмэгтэй цонхоороо харан сууж байгаа нь БИ мөн, ажил хурдан тараасай, муу охин минь халуунд цангаж байгаа байхдаа гэж бодож суугаа нь тэр.

Айрагны гэр гэдэг юм руу чихцэлдэн ороод хүйтэн айраг, адууны хөргсөн хавиргаар даруулан ууж, багадаа барилдаж явсан тухайгаа бие биедээ хөөрч суугаа гүзээтэй хоёр хар хүний нэг нь БИ юм, хол явсан хүү нь гэртээ амралтаараа ирэх сураг дуулаад хөл нь хөнгөрөн гэрээ дахин дахин цэвэрлэж буй настай эх ч бас БИ билээ.

Банкны зээл хөөцөлдөөд бүтэхгүйд бухимдан том хар жийпнийхээ шилний цаана хараал уншин хөлсөө арчих өндөр шар хархүн бол БИ, өнөөдөр энэ хэдийг зарчихвал оройдоо Эрээн гараад шидчихнэдээ хэмээн өөртэйгээ ярин тамхиа асааж суугаа наймаачин эр ч БИ. Хар тэргээ түшин зүүрмэглээд халаасан дахь мөнгөө дотроо тоолон суугаа ачаа зөөгч хөгшин эр ч БИ юм, одоо нэг ачаа олоод холхон явчихвал муу дөрвөн дугуйгаа сольедоо гэж бодолхийлэн суугаа ачааны машины жолооч БИ.

Музей тайлбарлана гэхээс хөл нь хөших шиг боловч яая гэхэв ядахдаа сэрүүн юмдаа гэж бодсоноо нуух гэж муухан инээмсэглэн автобуснаас бууж байгаа гайд охин БИ, энэ хагас сайнд нэг сайхан шоудчих юмсан гэж найзуудтайгаа чатлаж суусан цонхоо сэмхэн хаачихаад захирлынхаа бараанаар ноцтой царайлан гэрээний эх боловсруулж суугаа гэнэхэн залуу ч БИ юм.

Саяын хагалгаа ч хүндхэн байлаа шүү гэж санаа алдаад гараа угаан зогсоо залуухан эмч хархүү бол БИ, эмнэлгийн гадаа халуун савтай цай бариад сэтгэл түгшин хүлээж суугаа хөгшин эцэг ч БИ. Дөнгөж саяхан онгоцноос буугаад ачаа гарж ирэхийг хүлээн дэвхцэх нь халаг зогсоо тэр оюутан БИ, энэ зун ирнэ гэчихээд чимээгүй болчихсон найз залуугаасаа мэйл ирээгүй байгаа гэж горьдон интернет кафены хаалгыг итгэл муутайхан татан орж буй бүсгүй БИ мөнөөсөө мөн.

БИ эндээ л байна, Улаанбаатартаа. Гэхдээ БИ амраагүй, амьдарч байна.

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-08-05 16:08:46
ХЭЭЕ САЙН УУ ХӨ ТООЧООД ХАЯЧИХСАН БНА Ш ДЭЭ ХЭ ХЭ
2. altargana | 2009-08-05 16:09:00
ашгүй дээ...улаанбааатартаа маьдарч байгаа бол
3. nirunzu | 2009-08-05 16:17:23
amydarch bnaa, amydarch bn
4. Namara (зочин) | 2009-08-05 16:20:34
Сайн байна.
5. amanjinka | 2009-08-05 16:22:44
ЗА АМИДАРААД БАЙ АМИДАРАААД БАЙ ХӨ
6. Хүсэл (зочин) | 2009-08-05 16:46:09
Чи минь би байсан байна шүү дээ...
7. bomberder | 2009-08-05 17:29:56
amidrahaasaa gadna zav gargaad bichvel sain l bn daa. ereed suraad guigeegui ch ene blogiin bosgyg namsgagchiin neg ni BI bn aa hehehe bicheerei ho
8. amor | 2009-08-05 18:32:37
амьдралын эзэн Би...
нүдэнд харагдаад л..
сайхаааааааан..
9. nirunzu | 2009-08-05 19:51:37
ednii dund jinhen bi ch bas bgaan. aly ny ve? gesen chiny hench taahguiin bndoo
10. amor | 2009-08-05 20:00:54
Музей тайлбарлана гэхээс хөл нь хөших шиг боловч яая гэхэв ядахдаа сэрүүн юмдаа гэж бодсоноо нуух гэж муухан инээмсэглэн автобуснаас бууж байгаа гайд охин БИ,
Хүн бүхэн амарчихаад байхад яасан хэнхэгтэй золиг вэ гэж бодогдмоор битүү костюм өмсчихөөд хөлс нь цуварсан нэгэн залуу сэрүүхэн кафед өдрийн цайнаар орж ирээд цамцныхаа товчийг тайлан сэрүүцэх аядаж, баттерей нь дууссан компьютерээ ханын залгуурт залган асааж, үдээс өмнөхөн болсон ширүүхэн хурлын протоколыг яаруухан шивж байгаа нь харагдвал тэр чинь БИ юм.
чамайг ингэж л төсөөлж үзэв..
эр эмийг даанч мэдэхгүй юм дөөөөө.
11. muuzaluu | 2009-08-05 20:33:49
Зун цагийн Улаанбаатар аа гэж. Нэг иймэрхүү.
12. tamiraaganbold | 2009-08-06 16:05:20
Ямар сэтгэл хөдлөм болоо бэ? Яг л энэ бүхэн нүдний өмнө байдаг жирийн амьдрал, гэрээ санаад нулимс хүртэл гарах гэж үзэж байна шүү. Сэтгэл гэгэлзүүлсэн сайхан бичлэг болжээ. Номыг чинь манай гэрийнхэн аваад уншиж байгаа. Булаацалдаад хувиар гаргаад уншиж байгаа гэсэн. Намайг очитол номыг минь муухай болголгүй байлгаарай л гээд байгаа.
За нэгэн сайхан нартай өдөр дараагийн зохиолын чинь анхны уншигч болно гээд хүлээж байяа.
Амрах, амьдрах гэгчийг мартан ургах нарнаас, шингэх саран хүртэл ухаан жолоогүй ном шагайн хичээл хийх гэж зүтгэж буй оюутанг далайн эрэг дээр ном уншаад сууж байхыг харвал тэр чинь БИ
13. nirunzu | 2009-08-06 17:27:23
hamgiin suulchiinh ny bi bsn yum uchidriin bdlaar
14. Ts... (зочин) | 2009-08-10 14:07:07
huuh ene dotor minii dvr zurag ch tsohij yavna.hezeed belhen gedeg shig hezeed onisogo shig bh yuma.hundelj yavdag shuu.
15. Soniuch (зочин) | 2009-08-12 09:09:27
Chi neeree ali ni ve... sonirholtoi l yum he he...
16. xvv (зочин) | 2009-08-16 16:26:57
Саяын хагалгаа ч хүндхэн байлаа шүү гэж санаа алдаад гараа угаан зогсоо залуухан эмч хархүү бол БИ
17. xvv (зочин) | 2009-08-16 16:27:47
гэж бодсон чинь эмэгтэй байсан юм уу...
18. ganga (зочин) | 2009-08-16 19:51:19
Саяын олон дүрээрээ монгол зургийн аргаар зураг зуруулвал Их Нируний сценариар бүтсэн "Орчин үеийн Монголын нэг өдөр" гарах юм байна.
19. blogtoihun | 2009-08-17 12:09:43
Хүүе найзаа сайн байна уу?

Эртүүд би чиний блогыг уншиж байхдаа Тогтох тайжтай холбоотой зүйл олж уншсан юмаа.. Энэ тухай асуух мэдэх, бас хэлэх зүйл надад зөндөө байнаа..

Хариу бичвэл сайн байна, миний өвөг дээдэс энэ түүхэн хүнтэй салшгүй холбоотой бөгөөд яг удам угсаагаар нь хөөвөл би тэр хүний удам юмаа...

надад ч бас их сонин санагдалаа... элэнц өвөөг минь түүхэнд янз бүрээр бичдэг юм байна лээ..

хариу бичээрэй найзаа...
20. erhtsas | 2009-08-17 12:21:13
Яасан гоё бичээ вэ, энэ бүх амьдралын зарим нь миний мэдэрсэн амьдрал, байсан орчин болоод ч тэрүү сэтгэл нэг л гоё болчихлоо. Олон хүний ч дүрийг харлаа. Нээрээ тэд тэндээ Монголдоо, Улаанбаатартаа л амьдарч байгаа. Харин би.... Хэзээ харих юм бол доо.
21. blogtoihun | 2009-08-17 12:26:09
Хэ э тэр эрдэнэс авсан япон эхнэр, гээд бид чинь тагнуулууд гээд миний аав эмээ өвөө бүгд хэлмэгдэж явсан юм.

Ярьвал зөндөө зүйл байх. гэхдээ би өөрийгөө Тайж язгуурт цагаан ястан гэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг билээ...
Үнэхээр сайхан бичжээ... Бид бүгдээрээ амьдарч байна...
23. leo | 2009-08-17 12:37:25
тиймээ миний таньдаг хүмүүсийн нэг нь мөн байна
24. blogtoihun | 2009-08-17 12:40:48
Хэ хэ бүүр сэтгэл хөдлөөд... дахин ороод ирлээ найзаа..

Яг үнэндээ түүхийг гуйвуулж бичдэг... за гар өвдчлөө... надтай холбоотой байгаарай... алтан ургын л гэнэ, би тайж ноён нь л гэнэ .. энэ хүмүүс үү... ер нь баримттай нь дээр ш тэ найзаа... түүхийн музейд хураалгасан эд зүйлс маань байна, сонирхуул найз болий ... ккк
25. blogtoihun | 2009-08-17 12:43:22
Магад би өөрийгөө жинкэн ноён угаасны тайж хүний үр удам гэж тоосоор явдаг юм.

Баримт байнаа хө...
26. .....ХЭН БЭ..,.. | 2009-08-17 12:44:15
AIMAAAR HUNII HEREGT DURTAI HUMUUS NI DAHIN DAHIN ORDIIN GESEN XA XA
27. blogtoihun | 2009-08-17 12:52:55
Багтай хүн намайг хэлээд байгаам уу...
28. .....ХЭН БЭ..,.. | 2009-08-17 12:55:31
BAGTAI HUN GEJ BAS BAIGAANMU
29. Tlg_UB | 2009-08-17 13:00:49
Дажгүй бичжээ, иймэрхүү амьдрал байгаада.
30. miga (зочин) | 2009-08-18 02:59:37
Надад бол чи нүдний шил, богино өмдтэй, мотоцикл унаж салхи татуулсан залуу мөнөөсөө мөн шиг санагдаж байна. Тийм дүр зураг нүдэнд харагдаад байна.
31. dulmaa (зочин) | 2009-08-24 06:05:55
sain uu naizaa. nadad bol chi chopper esvel kross unaad l davhij yavaa zaluu buuj baina. bas gadniihantai hamt hodooguur yavj baigaagaar buuj baina. haaya mangar gantsaarddag zaluu tosoologdoj baina. am i right?
32. gt (зочин) | 2009-08-28 17:03:56
Үдшийн сэрүү ормогц үүрнээсээ гарсан хүмүүс задгай баранд бөөн бөөнөөрөө пивдаж байхад, хажуугийн ширээнд шахцалдан суусан охид үе үе цангинатал инээд цацруулан сууж байгаагийн голынх нь CHI,
33. apabst | 2009-08-28 17:24:17
үнэхээр сайхан бичжээ... тун догь ...
34. Догшин ХАЙРХАН... | 2009-08-28 17:45:52
Үнэхээр сайхан бичсэн байна шүү...
35. Sascha | 2009-09-22 16:27:20
dund n bi lav yag yavj bna.
Nom Nomiin delguurt bga u? bi nomor n l unshmar bna.
36. bibi (зочин) | 2009-09-22 17:26:53
Nomiin delguuruudeer bn lee. Internom,Hi-fi ene terd law
37. Галдан | 2009-09-22 22:36:45
Таалагдсааан
38. bbaasanjargal (зочин) | 2009-09-23 10:15:16
gaihaltai medremjtei yum aa, harin ooriigoo ilchilchihdeg ni l...
39. molor | 2009-09-23 10:21:53
Виннерийн хүмүүс
40. bugaa (зочин) | 2009-09-29 19:23:09
гэнэт энэ блог руу ороод нэг амьсгаагаар дуусгалаа , дэндүү таалагдлаа , орхиж чадахгүй амташсаар байгаад 2 өдөрт дууслаа , одоо номы нь авч байгаад орондоо орж байгаад тайван уншнаа , яараад арай л хурдан гялалзуулчихлаа , ингэхэд ер нь энэ сайхан зохиолын хаагуур нь явж байваа гэж харамсахаа шахлаа , NIRUNZU- ийн хувьд эрэгтэй хүн гэж бодож байснаа энэ бичлэгээс болоод гэнэт эмэгтэй хүний мэдрэмж байсан шиг санагдчихлаа , бас 36 тай гэж байгаа , гэхдээ гэрлээгүй . АМЖИЛТ ХҮСЭЕ .
41. *САЙХАН САНАА* | 2009-09-29 19:32:12
тэр нэг архи пиавтай хэсэг дээр байнга би гарчих болтаймаа....
42. Emi (зочин) | 2009-09-29 22:52:54
Er ni bidnii amidral l bn saikhan heljee togooch bdgui e
43. ebugen (зочин) | 2009-09-30 15:20:11
Дээл эгэлдрэглээд эргэн тойрондоо түүхийн ном хөглөрүүлээд, интернэтээс хэрэгтэй зүйлээ олуул хэвлэж авааад л, хооронд нь тулган элдэв зүйл бодож, орон зай, цаг хугацааны мананд автаад, хажуугаар нь чиний зохиолыг уншин, ийм сайхан идэр зулуустай монгол ч алзахгүй дээ хэмээн анисгаа чийгтүүлж суугаа эр бол БИ.
44. jamukha (зочин) | 2009-09-30 22:27:44
...ter Bi yum...busdiig oor shigee hun gej oilgoson tcagt l bid HUN boldog...
45. bbr (зочин) | 2009-10-05 16:26:09
end tavigdakh buteeluud odoo mash undur tsenzureer shuugdekh bolsonig chi odoo oilgokh bolsoon. 2-iin khoornd yum bichihkgui baikh ni deer baihk. tertei tergui chi khar khulangiin bugjiig bichij chadsan uym chine ternees davsan butee l bid nekhne sh dee. khereglegchid gedeg iim l baidag. zarimdaa udaan bodsonoos khurdan sanaand buusan uym goyo bolood baikh hisg sanagddag. gekhdee bicheed kheseg khugatsaanii daraa zasvarlakhad buur goyo bolood baihk shig sanagddag. tiimerkhuu baidlaar chamaas shuus l garakhaas us gardaggui gesen ner khundiig urguj yavbal saikhan baikh. bidend ch gesen gargasan bolgoniig chine unshij kife avahkad ter ni tustai baina. amjilt khusii
46. bbr (зочин) | 2009-10-05 17:04:19
end tavigdakh buteeluud odoo mash undur tsenzureer shuugdekh bolsonig chi odoo oilgokh bolsoon. 2-iin khoornd yum bichihkgui baikh ni deer baihk. tertei tergui chi khar khulangiin bugjiig bichij chadsan uym chine ternees davsan butee l bid nekhne sh dee. khereglegchid gedeg iim l baidag. zarimdaa udaan bodsonoos khurdan sanaand buusan uym goyo bolood baikh hisg sanagddag. gekhdee bicheed kheseg khugatsaanii daraa zasvarlakhad buur goyo bolood baihk shig sanagddag. tiimerkhuu baidlaar chamaas shuus l garakhaas us gardaggui gesen ner khundiig urguj yavbal saikhan baikh. bidend ch gesen gargasan bolgoniig chine unshij kife avahkad ter ni tustai baina. amjilt khusii
47. G (зочин) | 2009-10-14 11:46:39
Би таны энэ зохиолыг унших хүртэл нэгэн төлөвлөгөө өөртөө төлөвлөж тооцоо хийж байв... Энэ нь Бурханч лам Пүрэвбатын бичсэн "Хутагт хувилгаадууд ирээдүйн тухай бошиг үзүүлсэн нь" гэдэг ном намайг өөрөө олж ирсэн нь надад ихийг бодогдуулсан юм. Мөнх хөх тэнгэрийн таалал зараалаар дээрх ном болон Таны бичсэн зохиолыг уншиж Их хэрэгт намайг чиглүүлэх хувь надад тохиосон гэж найдаж байна. Байгаа боломжийг алдахгүй байх хэрэгтэй тул маш их судлаж байгаад хөдлөх л үлдлээ. Таныг миний шуудангаар харилцан санал бодлоо хуваалцана гэдэгт гүнээ итгэнэм.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.