Хантай ба Нирунзу

Андуудаа сайн байцгаана уу. Ойрд блог уруугаа ойр ойрхон шагайж байгаа. Тэгээд нэг юм оруулмаар санагдаад хэд хонолоо.

Юу гэвэл нөгөө номоо наадмаар хэдэн дэлгүүрт тарааж өгөөд бараг мартсан байсан чинь ойрноос овоо сайн мэдээ дуулдах болов. Ер нь бол Интерном л хамгийн том дэлгүүр юм шиг байна. Хэд хэдэн удаа ном нэмэн авч, гэхдээ цөөхөн цөөхнөөр л дөө “10-15ш”, тэрч байтугай долоо долоо хоногийнхоо тэргүүлэх ном энэ тэр болж байгаа юм байх. Бас нэг зүйл гэвэл өнгөрсөн цасан шуурганы үеийн хагас сайн өдөр НТВ телевизийн сайн өдөр нэвтрүүлгээр Бум-Эрдэнэ маань уригдан оролцож миний номны талаар маш сайхан ярилцлага өгсөн юм. Уг нь намайг урьсан боловч би амжихааргүй ажилтай болсон тул Бум ахыг гуйсан юмаа. Надад ч мөн ч их тус болж байна даа. Баярлалаа.

Номоо ингээд хаячихаж болохгүйэ, жаахан рекламдаж олон нийтийн хүртээл болгох нь зүйтэй гэж хүмүүс зөвлөсөөр байх тул “Оллоо” сайтад тавив. Мөн л Бум-Эрдэнийнхээ “Блогоор аялсан түүх-13” болон номон дээр бичсэн өмнөх үгийг өөрийнх нь зөвшөөрлөөр тавилаа. Санаснаас “Оллоо”-гийнхон жирийн монгол компаниудаас өөр, шуурхай ажиллагаатай, сайн менежменттэй газар шиг санагдсан. Одоо ингэсгээд “Хархулангийн бөгж”-ийг цувралаар “уран зохиол” буландаа бүтнээр нь тавьж өгнө гэсэн.

Дашрамд дурьдахад би 7 сард зохиолоо хэвлүүлээд “Бийр бэх” сайт руу е-мэйл явуулж билээ. Уран зохиол сонирхогчид ихэнх нь ордог болохоор, бас өөрийхөө “Болзоо”, “Хархулан” хоёрийг анх тавьж байсан болохоор дотно санагдаад... Утга нь бол “Энэ зохиолыг бүрэн эхээр нь танай сайт дээр үнэгүй тавиулья, хариуд нь нэгэнт хэвлүүлсэн номны маань рекламны баннерийг өөр дээрээ тавьж өгнө үү” гэж. Одоо болтол хариу ирүүлээгүй л байна. Зохиолыг маань голсон юм болов уу эсвэл намайг сурталчилгаагаа үнэгүй хийлгэх гэсэн шуналтай амьтан гэж үзсэн юм болов уу? Эсвэл...

Бас нэг асуудал: Бүгдээрээ нэтээр уншчихвал хэн чиний номыг худалдаж авах вэ? Гэж зарим найзууд маань анхааруулж байгаа ч миний хувьд олон хүний хүртээл болгоосой гэсэн эхний уншигчдын маань сэтгэгдлүүд хүч нэмж байгаагийн дээр нэгэнт л олон хүнд уншуулмаар зохиол байна гээд хүмүүс хэлээд байхад харамлах юм юу байх билээ?

Яагаад гэвэл надад тэгж бодох шалтгаан байгаа юм. Юу гэвэл хэдэн жилийн өмнө би Стивен Кови-гийн “7 дадал”-ыг уншаад их хүчтэй сэтгэгдэл төрж олон зүйлийн хариуг олж харах шиг болж билээ. Тэгээд энэ тухайгаа танил найзууддаа ярьж, тэр номыг уншаач гэхэд ихэнх нь аль хэдийн уншчихсан гэж хэлэхэд нь их гайхаж билээ. Бүгд л тэр номыг уншаад их зүйл ойлгосон, ухаарсан гэцгээж байвч хэн ч тухайн үедээ олсон мэдсэнээ бусдадтай хуваалцахыг хүсээгүй, зөвхөн өөрөө л сайн сайхан болоод өнгөрснийг нь олж мэдээд тухайн үедээ их л эгдүүцэж байсан болоод тэр. Гэтэл хүмүүс хэнд ч хэрэггүй хов живийг бол бүх хүчээ шавхан бусдад түгээдэг шүү дээ. Үүнд би өөрийгөө Ковитой харьцуулах гээгүй, зөвхөн бусдтай хуваалцах сэтгэлийн талаар жишээ болголоо шүү.

Өөрийнхөө дөнгөж анхны зохиолыг тэгтлээ дөвийлгөн рекламдах хэрэг байна уу үгүй юу гэдэг асуултад хариу олохын тулд өнөө өглөөнөөс өдөржин сууж бүх бичлэгийнхээ сэтгэгдлүүдийг харлаа. Муулсан юм ганц ч байхгүй нь гайхалтай. Ерөнхийдөө бол бүгд л үнэхээр оюуны цангаа тайлсан, орчин үедээ хэрэгцээтэй, сайхан зохиол болж, аль болох бололцооныхоо хэрээр олон түмэндээ хүргээрэй гэсэн агуулгатай байх тул миний санаа лав буруу биш байх шиг. Ойролцоо утгатай сэтгэгдлүүдээс төлөөлүүлэн түүвэрлэн аваад харвал А4-ийн 15 нүүр болж байна. Ийм их юмыг хэн унших вэ гэж үзээд хаслаа. 9 нүүр болов. Зоригтой хаслаа. 6 нүүр болов. Дахин уншиж үзээд заримыг нь шууд нүдээ анин хасав. 3 нүүр жаахан илүүтэй үлдэв. Үүнээс илүү хасвал энэ бичлэгийн маань утга алдагдах гээд байх тул ингэсгээд үлдээе...

Санаснаас “Утга зохиол урлаг” болон “Өнөөдөр” сонин дээр ойрын үед миний зохиолын талаар шүүмж гарах сураг дуулдаад байгаа, мэргэжлийн хүмүүсийн.

Төгсгөлд нь: Миний сүүлчийн бичлэгээс хойш намайг эрэгтэй, эмэгтэй гээд жоохон төөрөлдөцгөөх шиг болно лээ. Миний буруу л даа, уучлаарай. Миний тэр өдрийн сэтгэл тэр эмэгтэйнх шиг жаахан тиймхэн байгаагаа л хэлсэн юм. Гэтэл зарим нь намайг эмэгтэй хүн гэж бодсон юм шиг байна. Эндүүрлээс үүдсэн хөгтэй явдлууд ч болж, зарим хүмүүсээр жаахан тоглоом хийсэндээ бас уучлал хүсье. Бас миний мотоцикл унан салхи татуулан давхидаг орь залуу нас минь ч өнгөрч байна. Сүүлчийн мотоциклоо зарснаас хойш 3 жил болж дээ. Хантай бол миний үзсэн амьдралын нэг л хэсэг. Хантай+Билгүүн+Цэгц дээр нь бас бус сайн муу эрсийн түүхийг нэмж байж Нирунзу болно байх. Гэхдээ Нирунзу ч бас бүтнээрээ Би биш шүү. Хантайтай та нар нэгэнт танилцсан тул одоо удахгүй Билгүүний түүхийг үргэлжлүүлэх санаатай байгаа.

Ямар ч гэсэн халуун сэтгэлийн үгсээ харамгүй зориулж, зориг хүч нэмж байдагт тань та бүхэндээ талархаж явдаг шүү.

            Ингээд энэ бичлэгийг оруулах болсон шалтгаан болох “Хархулангийн бөгж”-д бичигдсэн сэтгэгдлүүдээс бусдыгаа төлөөлж чадна гэж үзэн түүж авсан хэдийг доор тавилаа.

17. Tuya (зочин) | 2009-02-21 17:05:17

Zohiolchoos dahih dahin guihad,nom bolgon gargaval tesgeliig ni buren duuren oruulaarai.Blog deeree ch gesen buren oruulaarai gej guij baina shuu.Odoo blogchdiin dund zohiol bicheed l,tegsgeliig ni minii hevluulsen nomnoos unshaarai gedeg "mood"delgereed baigaa.Tevcheertei huleej bui heden unshigchiin neg.

6. Zora (зочин) | 2009-03-07 08:39:39

Oo yamar goy boloo ve. Tun dajgui yavj bn. Heleh shuumjlel ene zohiold er n baga bn. Busad zohioluud neg l nyalganuur sanagdaad baidgiin, ene zohiol tiim bish shuu. Mon Nirunzu, mongol huniig mongoloor n l uldeeh heregtei. Ochuuhen todii l azi hunii shinj baihad baruunii ertontsod shar aristand oruulj tootsdog. Tsagaan aristand oruulj tootsno gej hezee ch bhgui. Namaig surguulid bhad humuus europ tsaraitai gedeg bsan bolovch bi hezee ch tsagaan aristnii toond orohguigee end ireed mash sain medej avsan. Tegeheer amerik shig gazart bol teren shig hudlaa yum bhgui. Harin hunii jinhene chadliig l haana ch doosh n hiij chaddaggui yum shuu.

7. turuu (зочин) | 2009-05-10 06:22:31

eooo bi bvr zoxioldoo orood uillaa shde xexe. mash ix bayarlalaa nz mini chamd ajiliin amjilt xvsei. MGL oron xeden myangan jil orshin togtnoson xeden zuun myangan jil baisaar bx bolno. bi MGL.do xairtai. bayarlalaa.

10. Khishig | 2009-05-20 12:09:54

Үнэхээр сайхан. Агаар дутагдаж багтарч үхэх гэж байгаад сайхан агаараар шуналтай амьсгалах шиг л боллоо. Би бас Бум-Эрдэнийн блогоос дамжиж орж ирсэн. Үнэхээр баяртай байна, баярлалаа. Аль болох олон хүнд уншуулмаар санагдлаа. бичээд байгаарай амжилт хүсье.

16. tamiraaganbold | 2009-05-20 15:38:53

Удаан хугацааны турш шимтэн уншиж байна даа. Үнэхээр сайхан зохиол. Элдэв солонгосын савангийн дуурь уншсаар байгаад өөрөө ч бараг тийм болох шахаж байх үед шинээр салхи болон орж ирсэнд чинь талархаад баршгүй. Өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа эх оронч үзэл гээчийг нь хэн нэг нь талбай дээр туг барьж, мөнгө авч жагсаад ойлгуулдаггүй л байхгүй юу!
Урлаг, уран зохиол гэдэг өөрөө нийгмийг ухамсрын түвшинд удирдан залах чадвартай байдагийн учир та энэ зохиолоо ном болгон гаргах нь таны нийгмийн өмнө хүлээсэн үүрэг болох болов уу гэж би мунхаглан бодном.
Дараагийнхыг нь хүлээнээ(эсвэл дуусчихаж байгаа юм биш биз дээ)

4. Khishig | 2009-05-21 12:17:23

За тэвчээртэй хүлээж байя аа, Нирунзу. Таны зохиолыг би 2 өдрийн өмнө мэдээд тэр дороо сууж байгаад бүгдийг нь нэг дор уншсан үнэхээр амттай байна лээ шүү. Ойрын өдрүүдэд их л баяртай, урамтай яваа нь энэ зохиолтой холбоотой гэж бодоод байгаа.

28. xvv (зочин) | 2009-05-23 04:21:54

Одоо өглөөн 4.20 болж байна :p Ингэж шимтэж, салж чадахгүй, нойр сэргэж уншсан ном ойрд байсангүй ээ. үнэхээр маш их баярлаж байна шүү...

11. Lilolilol (зочин) | 2009-06-11 14:28:30

Dain ba Enkh gedeg aguu zohiol baidagdaa, tend uil yavdlyn urnuul bodol sanaa, eregtsuuleltei eeljlen yavdag. Surguulid baihdaa, eregtsuulliin orhin, uil yavdalruu yaran userdeg baisan bol, odoo ter eregtsuulliig (yalanguya tengeriin tuhai neg bodol baidagdaa) iluud harah boljee. Uil yavdlyn turshid Hantain bodol sanaa, amidralyn uzel uurchlugduj bgaa ni, uuriin amidralyn utgyg oloh gesen haiguul ni, uil yavdalyn adil chuhal yum bus uu.

14. otcha (зочин) | 2009-06-11 22:05:46

Nirunzu-daa mash ix talarhaj baina, chinii bichsen ene zohioliig unshaad olon zaluus maani sanaa avaasai bilee, mongol erchuud maani iim l uhaantai tevcheertei, holiig harj 2-iig setgedeg baisniig chinii ene zohioloos eunshsan humuus mederch l baigaa, ene zohioliig olon zaluus unshaasai bilee? Mongol xunii tsusand ix yum baigaa, oorsdoo l meddeggui bolohoos. Za bux mongol erchuuddee sain saihan buxniig xusej, ulam zolbootoi gol ni shudarga enerengui baij Mongol ulsiinxaa toloo zutgeesei gej xelie. Mongol busguichuud chini ta nariig bainga hundelj hairlaj baidag shuu.

15. altargana | 2009-06-12 00:45:39

сайхан төгсгөөрэй, Нирун. Амьдрал гэдэг хаашаа ч эргэж болохыг мэддэг ч гэлээ номон дээр болтугай ч гэгээн сайхан амьдралыг унших нь сэтгэлийн элдэв дарамтыг ч зайлуулчих дөнгөдөг юм шүү. Үнэхээр сайхан зохиол шүү...зарим хүн шиг писины ард суугаад л шууд биччээгүй чинь мэдэгддэг юм аа, манай банжигтаа бол бестселлэр ш дээ.Үүнийгээ заавал ном болгоорой. Элдэв савангийн дуурь шиг юм уншиж залхсан хүмүүст дэндүү гоё санагдана даа. Шаргуу бичиж буйд талархаж байна

21. SSunday | 2009-06-12 06:05:39

Сайхан зохиол уншсандаа баяртай байна. Үнэхээр компьютерийн ард суугаад шажигнатал нь бичээгүй гэдэг нь зохиолын чинь үг, өгүүлбэр бүрээс мэдрэгддэг юм аа. Энэ зохиолыг бичихийн тулд нэлээд хэмжээгээр судалгаа хийсэн нь харагддаг. Монголын түүх, Япон, Америкийн язгууртан болон энгийн хүмүүсийн амьдрал,ёс заншил гээд л зохиолын бүх хэсэгт зохиолчийн мэдлэг, чансаа харагдаж байна.
Зохиолын гол баатар Хантай орчин үеийн Монгол залуугийн үлгэр дууриалал болохуйц сайхан дүр. Олон олон залуус энэ зохиолыг уншиж олон зүйлийг ухаарна гэдэт итгэлтэй байна.
Зохиолчид уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

8. altargana | 2009-06-12 09:28:00

энэ үнэхээр сайхан зохиол. Би бол номын улаан хорхойтон, монголд байхдаа гарсан бүх номыг шахуу уншдаг байлаа. Нэг найз маань номын дэлгүүрт, нөгөө нь номын сангийн эрхлэгч байсан юм. Энд ирснээс хойш унших ном хомсдож тоотой болсноос ер нь сүүлийн үед онлайнаар л уншдаг болсон билээ. Гэхдээ л сүүлийн жилүүдэд уншсан номуудаас хамгийн их таалагдсан нь энэ байж, талархлын үгээ ч нэг бус удаа хэлсэн дээ.
Хаана зарж байгаагаа хэлээрэй, би захиж авна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье

11. Tsomo (зочин) | 2009-06-12 09:46:22

お疲れ様。ene zohioliig nom bolgon hevluuleesei gej husch bna.nomiin delguurt uunees ch ichmeer nom zunduu bdag shuu de.Tiim bolhoor setgeleer unah hereggui e.ene zohiol bol nvvr ulailgahaargui nom bno gedegt itgeltei bna.Gagtshuu nomiin huudasnii tsaasiig arzgar bish gulgur tsaasaar hevluulj,nomiin nuruug chanartai sain naalttai bh talaas n anhaaraarai.bain bain unshih uchraas salaad unachihval hairan shuu de.Xamgiin gol n borluulaltiin management tal deer anhaarch reklam surtalchilgaa hiilgeh heregtei gej bodoj bna.humuus medehgui uchraas avahgui bh taltai ch medvel best seller bolj chadnaa !
AMJILT AZ JARGAL XUSEI.

21. Бум (зочин) | 2009-06-12 11:25:05

За сайхан зохиол уншуулж сэтгэлийн цэнгэл эдлүүлсэнд талархав. Оюуныхаа их аянд ахин дахин аялж байгаарай. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

22. dano (зочин) | 2009-06-12 11:27:17

suuliin heden jild unshsan hamgiin saihan zohiol blaa. buur bagadaa unshdag bsan Gazar shoroo, Zurhnii hilen zereg nomnuudaas avdag ter l medremj sergeh shig bolson shu.
nomoo zaaval hevluuleerei, hichneen blog-s chin unshchihsan ch gesen ene olon unshigch chin zaaval bugdeeree avna aa, magadgui 1-g ch togothgui bh. nomond durlagsad ugaasa barij erguulj unshih durtai bdag shd yalanguya chnii zohioliig bayartaigaar dahin umshih bolno.
tsaashdiin uran buteeld chin amjilt husie.

2. Deegii (зочин) | 2009-06-12 11:46:05

Uneheer setgeld hursen saihan zohiol bailaa. Daraagiin buteeliig chini tesej yadan huleej bna shuu. Khantain dotood setgel bidnii ch setgeliin muhart bdg ekh oronch uzeliig maani ulam naashluulj mongol hun boloj tursunduu baharhah setgeliig ulam badruulj ugsun shuu. Nom bolgon hevlegdeheer ni huudee unshuulya gej bodoj bgaa shuu. Dahin amjilt husie!

26. Нараа (зочин) | 2009-06-12 12:41:22

Нирунзу маш том хөдлмөрийн цаана гарлаа. Энэ номыг үр хүүхдүүд минь ч уншина. Хантайгаар,Дэжидээр,Джеймээр,Нирунзугаа бахархана. Нэг компьютерээр ч хэлэхгүй олон компьютер болж цаашдаа олон сайхан бүтээлд чинь амжилт дуудсан сайхан зохиол болжээ.Ойрд ийм сайхан монголынхоо зохиолыг уншаагүй юм бна.Цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

32. unshigch (зочин) | 2009-06-12 17:37:33

sain uu nirunzu ih goyo zohiol boljee. Bi chinii zohioliin tuhaid Bum-Erdene guain dugnelttei yag sanal niilj bnaa. Ter dugneltiig avaad nomiin ehnii huudsandaa niitleech. bas hervee chi nomoo gargah bol mash sain zar surtalchilgaa hiigeerei. Tegej bj l zaragdana, humuus sain medej olj avahgui bol hetsuu. gehdee dunguj unshaad l ehelsen hun salj chadhaargui saihan zohiol baina aa. Neeree bi suuliin ued zohiolchdiin nom ni ih chanargui bolson gej boddog bsan. Ugui yum bainaa, cham shig ingej bichij chadaj baina gedeg ih saihan bainaa. Chi ih medleg saitai, bolovsroltoi hun bololtoi. Uneheer chanartai iim zohiol hovor shuu! Bayarlalaa amjilt husei

60. Har-tsag (зочин) | 2009-06-22 13:00:39

Uneheer l amidral deer tiim baigaasai gej husmeer l zohiol bolson shuu. Gehdee chinii setgel dotor bas neg buleg uldchiheegui biz aan?

24. ЧаБу | 2009-06-27 04:48:37

за анхны номоо хүлээн суугаа хүн нүднээ харагдав. Эхний юм гээд өөрөө л бор зүрхээрээ зүтгэж, алгадуулахдаа алгадуулаад магтан хөөргөх үед нь уртаар амьсгалаад явж байтал бүх юм болно доо. Багаас л эхэлсэн юм амттай, сүүл сайтай байдаг гэж ярьдаг, заавал нэрд гарсан нэгнээр хянуулан тольдуулах, өмнөтгөл бичүүлэхээ чухалчлаад хэрэггүй.
за мэдээж оройтсон дэмий үг ч гэлээ энд гээмээр санагдав. яагаад гэвэл наад зохиолыг чинь Фабио хүү надад уншуулсан юм анх, сүүлдээ шинэ дугаар оронгуут л хаа ч явсан нөгөөд чинь шинээр орчихсон гээд л.
Эцэст нь амжилт, энэ бол их замын эхний л нэгэн зөрлөг байх, цаашид олон олон зөрлөгт тухайн орчны онцлог бүхий шинэ зохиолуудаар уулзаж байхыг билэгдэн ерөөе.

5. Tsomo (зочин) | 2009-07-01 08:33:02

Xelsen ugendee hursend bayar hurgey.gariin useg avah gedeg chine gun gunzgii utga aguulgatai shuu de.minii huvid gariin useg setgeliin ugtei nom
ulam l une tsenetei sanagddag.bas1 shaltgaan n zohiolchiig harah gesen dald sanaa ch bgaa bhaa.
Nirunzu maani gants nuugeed bidniig mad tavichihdag bna shte.gehdee nom bodoj baisnaas bagaar unelegdjee
bayarlalaa bolj bgaa yumu? endees harhad uneheer ashgiin tuluu bish gedeg n haragdaj bna.odoo hayag ruu chine neree yavuulnaa. Amjilt husei.

19. blogtoihun | 2009-08-17 12:09:43

Хүүе найзаа сайн байна уу?
Эртүүд би чиний блогыг уншиж байхдаа Тогтох тайжтай холбоотой зүйл олж уншсан юмаа.. Энэ тухай асуух мэдэх, бас хэлэх зүйл надад зөндөө байнаа..
Хариу бичвэл сайн байна, миний өвөг дээдэс энэ түүхэн хүнтэй салшгүй холбоотой бөгөөд яг удам угсаагаар нь хөөвөл би тэр хүний удам юмаа...
надад ч бас их сонин санагдалаа... элэнц өвөөг минь түүхэнд янз бүрээр бичдэг юм байна лээ..
хариу бичээрэй найзаа...

62. puk7203 (зочин) | 2009-09-23 12:32:21

Тиймээ тасархай зохиол болж, амжилтанд хүрэх нь мадаггүй, гэхдээ эх оронч адал явдлын чиглэлээрээ биш болов уу, философи үнэртэж байна, бишээ нэвт ханхалж байна. Их юм уншсан хүний, уншсан зүйлээ гайхаж харьцуулж ойлгохыг хичээдэг хүний, тэрийгээ амдьралд байдаг эсэхийг сонирхож явдаг хүний, амьдралаас тасархай тэнэг юм мөрөөддөг дурак вэ чи гэж хэлүүлж явсан хүний, яаж амьдрах вэ, яагаад болохгүй байна вэ гэж асуудаг хүний, хэн ч чамд туслахгүй шүү, үүнд гомдоод байх нь тэнэг хэрэг гэдгийг ойлгосон хүний зохиол байна. Би л лав хүүхдүүддээ энэ номыг уншиж бай гэж хэлнээ, яахав эхлээд адал явдлыг нь сонирхог, дараа нь .. өөрсдөө учрыг нь олбол тэр олохгүй бол тэр л биз.
НИРУНЗУД : Тэгж байгаад Айн Ридийн маягийн юм бичээч гэвэл ямар байна. ЗА АМЖИЛТ!!!!!!

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Amjilt (зочин) | 2009-09-24 20:56:34
Номыг компютерийн дэлгэцээс унших, гараар барьж унших хоёр тэс өөр. Би номыг тань Монголоос авчруулах санаатай. Надтай адил бодож байгаа хүмүүс олон байгаа байх. Ойрд уншаагүй сайхан тууж? байсан шүү.
Дараагийн зохиолыг тань хүлээж байна. Сайн сайхныг хүсье.
2. amor | 2009-09-24 22:10:46
түүх үргэлжилнэ гэдэг тун таатай мэдээ.
номны рекламыг уншсан уншигч хүртэл бусаддаа хийнэ ш дэ хө.
яах аргагүй сайхан зохиол гэж би дотроо дүгнэсэн дэг.
Ниранзуг тайлах гэж бас хөөрхөн юм болсооон өөртөө энүүхэндээ.
за амжилт ! хүлээж байгаа хүн энд бий шүү.
3. Suvd (зочин) | 2009-09-24 23:24:18
amjilt.dahin olon saihan zohiol bicheerei
4. Namar (зочин) | 2009-09-29 01:15:11
Oortoi chini taniltsah yumsan. Iim saihan bolovsroltoi, uuh tuuhee meddeg, tolov daruu jinhene Mongol erchuud maani haaguur yavaad baidag yum bol? Bichlegiig chini unshih tusam ooriig chini ulam hundleh setgel torj baina.
5. altargana | 2009-09-29 01:46:18
сайн уу, бүр таг алга болчихоор гайхаж байлаа. Энэ бичлэг бас чиний нэг сайн чанарыг нээв, учир нь зохиол бүтээл бичдэг, тэрийгээ хэвлүүлцэн зарим хүмүүс борлуулалтаа бодоод интэрнэтэд тавихдаа хагасыг нь ч юм уу тавиад гүйцээж уншъя гэвэл номын дэлгүүр рүү марш гэдэг юм байна лээ, тэр нь ч буруу нь юу байхав хүний хөдөлмөр юм чинь. Харин тэгсэн чи бүгдийг нь сайтад тавина, олон хүнд хүргэнэ гэнэ...гэхдээ чиний номыг онлайнаар бүгдийг нь уншсан ч худалдаж авах хүн олон байгаа, яг над шиг... цаасан дээр хэвлэсэн жинхэнэ ном бариад унших үнэхээр сайхан шүү.

дараагийнхаа зохиолыг хурдан эхлээрэй, хүлээж байгаа шүү
6. erhtsas | 2009-09-29 02:58:08
Хөөх Бумаа ахын минь сураг гарч байх чинь, завгүй л их ажилтай байгаам байна даа. Нээрээ Бумаа ах нилээн дээр " Хугараагүй ноён нуруу " гээд тун аятайхан блог байна, уншаарай гэж хэлж байсан юм. Бумаа ах өөрийг тань үнэхээр хүндэтгэж, зохиол бүтээлийг чинь шимтэн уншдаг байсан шүү.

Удахгүй номыг тань гартаа барин уншина гэдэгтээ итгэж байна.
7. bogy (зочин) | 2009-09-29 05:46:21
Sain baina u ergen irsend bayrlalaa. Tanai baingiin zochinii neg l dee bi. Ter bur satgegdel uldeegeed baidaggui ch nadtai adil chamaas dahin shine saihan zohiol huleej baigaa humuus zondoo olon bii gedegt itgej baina.Humuust oyunii tom horongo oruulalt hiij bui chamd amjilt husie! bayrlalaa
8. Unshigch (зочин) | 2009-09-29 06:10:52
Olloo.mn-s anh surgaar blog ruu chin orson yum. Sonirholtoi saihan bichsen baina. Oiriin heden jil electron helber-r ch tsaasaar ni ch iim zohiol unshaagui yum baina. End tend ulgeriin yum shig 1,2 heseg baigaag ul tootsvol sain boljee. Gehdee ter hesguud ni odoogiin zaluust bolnoo. Tegeed bi bas bodloo. Ter boljmor ene teriin "nyaltsgai" zohiold commentuud har myangaaraa baidag baihad chiniihed 20-30 havitsaa bgaa yumuu daa. Ene bol odoogiin zaluusiin yu sonirhoj unshij bgaa yu uzej bgaagiin ilrel yumaa gej bodogdoj bn. Zaluusaa gegeeruuleh, tarhiig ni ajillagaand oruulah talaar ulam ih yum hiigeerei. Tsaashid ulam ih buteel tuurvj amjilt olooroi.
9. SSunday | 2009-09-29 06:56:11
Юуны өмнө анхны номоо хэвлүүлсэнд баяр хүргэе ээ. Анхны юм болгон хэцүү ч амьдралын хамгийн дурсгалт мөч болон үлддэг шүү дээ.
Манайхан ухаантай ард түмэн дээ, номыг чинь худалдан авч шимтэн шимтэн унших нь гарцаагүй. Харин номынхоо талаар мэдээлэл сайн хүргэх нь чухал байх аа.
За дараагийн сайхан зохиолыг чинь тэсэн ядан хүлээе дээ.
10. tamiraaganbold | 2009-09-29 10:47:28
Блогийг чинь үүцэндээ хийгээд уджээ. Харин шинэ бичлэг орсон байхаар нь орж иртэл, баярлаад баршгүй сайхан мэдээнүүд дүүрэн байна. Найзыгаа эмнэлэгт эргэх гээд Ногоон нүдэн лам-г авч өгнө гээд явж байсан хүмүүсийг, номыг хараал шууд авхуулахаар болгосон (би лагтаа биш шүү, олон хүчин зүйл нөлөөлсөн).
Харин номыг чинь найз залуудаа уншуулсанаас хойш арай өөр болоод байгаа шүү. Надад нэг авъяас заавал байгаа, би тэрийгээ л хөгжүүлмээр байна энэ тэр гээд болчоод байгаан. Тэгэхээр хэдэн үсэг холбож, оюунаа чилээн байж бичсэн зохиолын чинь хэрэг эхнээсээ олон хүнд гарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Номыг чинь сайхан скочдоод дамжуулан уншиж байгаа.
За дараагийн зохиолоор чинь эргэн уулзатлаа түр баяртай.
11. boroo (зочин) | 2009-09-29 18:18:29
gaikhaltai. iim goyo zokhiomjtoi zohkiol khezee unshsanaa sanakhgui baina. mash saikhan setgegdel turluu. ene olon mongol zaluuchuudad setgeliin dem bolno gedeg bi itgej baina. tanii aviyas bileg ulam bur undrakh boltugai. tanii ikh uran setgemj, bichlegiin nariin sejimuuded dagan baysav.
12. boroo (зочин) | 2009-09-29 18:19:41
gaikhaltai. iim goyo zokhiomjtoi zohkiol khezee unshsanaa sanakhgui baina. mash saikhan setgegdel turluu. ene olon mongol zaluuchuudad setgeliin dem bolno gedeg bi itgej baina. tanii aviyas bileg ulam bur undrakh boltugai. tanii ikh uran setgemj, bichlegiin nariin sejimuuded dagan baysav.
13. Emi (зочин) | 2009-09-29 23:03:00
Odoo nom ni cafe ocij avbal bh bolov u? bilguun-g haanaas olj unshih be? helj ugch tuslaach
14. Amuro (зочин) | 2009-09-30 02:45:35
Өнөөдөр санаандгүй байдлаар ийм нэг блогт тэр нэг залуу ийм сайхан зохиол бичсэнийг олоод орж ирээд эхнээс нь дуустал уншлаа. Үнэхээр уншиж дуусаад сэтгэгдэл бичилгүй гарч боломгүй санагдана. Хамгийн түрүүнд энэ зохиол ном болон хэвлэгдэж олон хүнд хүрч буйд Нирунзуд баярлалаа. Би ч бас энэ номыг олж аваад эхнээс ахин шимтэн уншиж ойлголгүй орхисон хэсгийн учгийг тайлахыг үнэхээр их хүсэж байна. Зүгээр нэг уншаад орхидог зохиомол түүх биш уншсан хүнд нэгийг бодуулж хоёрыг сануулахаар бүтээл болжээ, бурмаар тэжээхээр урмаар тэтгэ гэдэг дээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Таны энэ блогын линкийг листэд байгаа бүх хүндээ явуулж, уншаагүй нэгнийг нь уншаасай гэж бодлоо. Монгол буцсан найздаа ирэхдээ авчрах зүйлсийн жагсаалтын эхэнд энэ номыг тань бичнээ. Дахин баярлалаа.
15. tuyago (зочин) | 2009-09-30 06:10:46
Sain bn uu.Mash ih bayrlalaa.Saihan zohiol boljee.Mongol ochihooroo nomoor ni zaaval avnaa gej bodoj bn. Tanii tsaashdiin uran byteeld amjilt hysie!
16. nasaa (зочин) | 2009-09-30 14:08:32
miniii setgegdeliig oruulsangui, gomdooskii.
humuust reklamdaad bhad.
17. bomberder | 2009-09-30 14:17:20
blogoos+nomoor ni unshsan. ali ali ni saihan baisan
18. Diro (зочин) | 2009-09-30 15:26:03
Сайхан зохиол болсон байна лээ. сүүлийн үед бүр тэр зохиолоор амьдарч байна. манай гэр бүлийн хүн маань хүртэл уншаад бид хоорондоо үргэлжүүлэн ярилцдаг гээд олон юм энэ зохиолтой холбоотой миний амьдралд өрнөж байна даа.
19. ebugen (зочин) | 2009-09-30 15:32:57
Дээл эгэлдрэглээд эргэн тойрондоо түүхийн ном хөглөрүүлээд, интернэтээс хэрэгтэй зүйлээ олуул хэвлэж авааад л, хооронд нь тулган элдэв зүйл бодож, орон зай, цаг хугацааны мананд автаад, хажуугаар нь чиний зохиолыг уншин, ийм сайхан идэр зулуустай монгол ч алзахгүй дээ хэмээн анисгаа чийгтүүлж суугаа эр бол БИ. Тиймээ чи, би энэ эх орны нэгэн эс.
20. Badminton (зочин) | 2009-09-30 15:46:49
Зохиолыг чин уншаад надад их сайхан сэтгэгдэл төрлөө. Надад шинэ эрч хүч өглөө.

badminton.mn дээрээ баннер болгоод номыг чин сурталчлахаад шийдсэн юм болох уу. Манайх нэг их хандалттай биш ч гэсэн хэсэг хүмүүст чиний зохиолын тухай мэдээ хүрэг гэж бодоод хийлээ.
21. bd (зочин) | 2009-10-02 06:05:00
Өнөөдөр л номыг тань авлаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байлаашүү хэхэ. Уул нь би уншцан л даа гэхдээ аваад уншина гэхээр аймар гоё байна. Би ер нь ном уншдаггүйн гарчиглахаас цаашгүй байлаа ккк гэхдээ энэ зохиолыг уншиж эхлээд л одоо юм л бол ном уншмаар болохын, энд их баярлаж байгаа шүү. Нээрээ интерномд ном тань дуусаад шинээр иржийнэ гэсэн тэгээд бөөн баяр болжаагаа юм чинь хэхэ. Дараагийн зохиолыг тэсвэртэй хүлээнээ. Хүн амьд байхдаа хийж үлдээх 3 зүйлийн нэг болох Ном бүтээж, өөрийн оюун бодлоо буулган үлдээж буйд тань талархаж байна.
22. Юки | 2009-10-04 17:36:52
Сайн байна уу?

Амралтын 2 өдөрт номыг тань уншлаа. Ойрын хэдэн жилд ингэж номд шимтэж уншсанаа санахгүй байна. Хантайг монголд буугаад хоёр талаасаа сугадуулсан хэсэг дээр таслаад унтчихсан. Шөнөжингөө Хантайтай нийлж оргож босоод

Сайхан ном, баярлалаа.
23. chimgeeitgel | 2009-10-05 16:25:09
интерном орохоороо номыг нь авч уншинаа. тэгээд сэтгэгдэлээ үлдээнэ дээ.
24. Ганзо (зочин) | 2009-10-06 17:17:03
Сайн байнуу?
Таны номыг өнөөдөр интерномоос авсан. Сая эхний бүлгийг нь дуусгалаа. Тун сонирхолтой, сайхан зохиол байх шиг байна. Уншиж дуусгаад ямар сэтгэгдэл төрснөө бичих болно оо.
25. chimgeeitgel | 2009-10-08 15:24:04
шинэ өгүүллэг хүлээгээд өдөр бүр л орж ирэхийм даа.
26. m2 | 2009-10-08 15:46:12
Билиг их дэлгүүрээс авч уншсан. Үнэхээр сайхан ном. Ойрд уншаагүй ном. Гар дээрээ номоо бариад унших үнэхээр өөр шүү. Бага зэрэг өгүүлбэр зүйн алдаануудаа засаад дараагийн номоо хурдан гаргаарай гэж хүсье.
27. garnet (зочин) | 2009-10-13 16:50:23
Yneheer saihan zohiol bolson shyy. Oir toirnihoo hymyysiig zaaval unshaarai geedl bgaa. Unshsan hymyysiin urmig hugalaagyigeer barahgyi ''taalagdsan estoi saihan zohiol baina lee" gedeg ygiig sonsood bayrtai bna.. Za uran byteeliin ih amjilt hysie!
28. Ганаа (зочин) | 2009-10-18 18:41:18
Би хэсгээс нь оллоо.сом -оос уншсан. Их сонирхолтой зохиол санагдсан. Дараа заавал бүтнээр нь олж уншина даа гэж шийдлээ.

Чамд амжилт хүсье!
Гана
29. Part1zaN (зочин) | 2009-10-19 11:43:11
Сайхан зохиол болсон шүү. Нэг өдөр Банжигийн блогоор хэсч яваад олж уншаад бүгдийг нь нэг до уншаад дуусгасан. хэхэ. Ажил тарчихсан байсан болохоор дутуу үлдээчихсэн юм шиг санагдаад одоо дарин эхнээс нь уншиж байна. Амжилт хүсье
30. xvv (зочин) | 2009-10-20 06:51:46
Номыг авч амжаагүй л яваа. Удахгүй авна гэж бодоод л явна.

Бийрбэхийн админ нь захиаг чинь аваагүй юм болов уу. дахиад бичээд үзээч.
Эсвэл бас сайтынх нь бодлого энэ тэр байдаг юм болов уу даа...

за тэгээд амжилт хүсье
31. Сумчилхэн (зочин) | 2009-10-22 09:39:50
Зохиогчид баяр хүргэе.
Би энд байгаа зарим хүмүүс шиг удаан хүлээлгүйгээр нэг дор бүгдийг нь уншсан. Сүүлийн үед ихэд дэлгэрэх болсон амьдралын сургаалиуд маягийн олон номноос шал ондоо. Дээр нэг хүн бичсэн шинэ салхи гэдэг яг таг таарч байна. Тэр бүх зохиолоос үнэндээ залхаж эхлэж байсан надад энэ зохиол маш их таалагдсан. Олон олон залуус үүнийг уншаасай гэж маш их хүсч байна. Би номыг худалдаж авсаан, хайртай хүмүүсийнхээ баярт өдрөөр бэлэглэхээр хэдийг ч аваад нөөцөлчихсэн. Миний хамгийн хайртай номуудын маань нэг болсон. Тань шиг их мэдлэг, боловсролтой гол нь их зөв бодолтой /энэ нь номоо олонд хүргэхийн тулд блогтоо бүрэн эхээр нь оруулахаас гадна, хуулаад хэвлэх ч боломжтой, бусад сайтуудад хүн бүрт унших боломжыг нь олгосон байдал/ хүмүүс Монгол улсыг маань үүх түүхийг маань үүрд мөнх оршин тогтнуулах болно.
Би Монголдоо хайртай. Монголын түүхээрээ бахархдаг.
Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
32. Storm (зочин) | 2009-10-24 12:43:51
Үнэн гоё ном болсон би өөрөө биш эгч маань надаа хэлж байгаад Интерномоор ороод заваараа харсан байхаар нь эгчдээ хэлээд хоёрч хоноогүй байтал эгч авчихсан байсан. Тэгэхээр нь үнэхээр гоё зохиол юм байхдаа гэж бодоод аваад уншаад үзсэн чинь Монголын бүтээлүүдээс миний уншиж байсан хамгийн сайхан бүтээл болсон байсан! Амжилт хүсье Нирунзу!
33. Undraa (зочин) | 2009-10-24 20:56:09
Sain uu. Nirunzu. Tanid ene udriin mendiig hurgey, naiziinhaa zuvulsnuur netees unshlaa. Uneheer saihan nom bolj,Tsaashdiin chini uran buteeld undur amjilt husey,
34. Deegii (зочин) | 2009-10-27 19:43:09
Sain uu. Blog-d chini shine yum yu bna gej uztel, setgegdeluudiin tuuvert setgegdel maani lav hasagdalgui uldsen bna. Harin naiz maani ene lav huuhen baih gej bsaniig ni bi eserguutseed yavch emegtei bish gej margasan maani zuv bna shuu. Daraagiin uran buteeliig chini udahgui oloj uzeh baih gej naidaj bna.
35. Scion (зочин) | 2009-10-30 02:08:45
Yamar goy zohiol ve? Ene zohioliig unshij duusgah gej ajildaa ireed baigaa um shig l 2 odor yavlaa. Shono orondoo orohdoo za margaash ogloo hurdan boloosoi, zohioloo unshih um san gej bodood untaj bna sh dee. Ochigdor Banjig holbogdohgui uilahaa l shahlaa. Odoogiin neg l hund philosophytai zohioluudaas tes oor unshihad ih oilgomjtoi, nudend haragdahaar boljee. Bidend iim gegeeleg zohioluud ih heregtei um. Bayarlallaa. Amjilt bur ih amjilt husiy!
36. Ganbi (зочин) | 2009-10-31 15:31:26
Saikhan zokhiol boljee. baga zeregiin tovchlol bolon nurshuu zuil baigaa bolovch, nadad buren saikhan taalagdlalaa. but ene bol zovkhon minii l bodol shuu! Thanks
37. bolorka83 | 2009-10-31 15:45:03
olloo deerees unshsan ,
38. suma (зочин) | 2009-11-02 16:22:47
gayhaltay.

nomiin borluulaltiin talaar setgeleer bitgii unaaray. er n bol mgl-d borluulalt baga. gehdee chi neree gargaj baygaa n orlogo uym u gej boddogiin.

bi 2003, 2005 ond nom hevluulj baysan. gehdee yag negj borluulaltaas ashig olooguy. (uran zohiol bish l dee)

er n manay nom unshdag orlogotoy hun hovor (niigem yaduu baygaatay holbootoy)

chi orchuulga hiideg hun bol teriigee nomnii borluullattay hari'tsuulahad mash baga l orlono l doo.

gehdee zohiolch hun $ bodoj bichdegguy uym.ooroo bichij baygaa bolovch barag niigmiin zahialgaar shahuu bichsen baydgiim. er n borluulalt bol bitgii toogooroy. bi ovol mgl-d amraltaaraa ochihooroo nomnoos tan' avna.

ooriig tan' dai senpai gej oylgov. he he.

uran buteeliin amjilt husii.
39. Huvi zaya (зочин) | 2009-11-04 17:50:11
Bygdiig unshij duuslaa. Yag ene tsag muchid.
Dahin dahin unshihiin tuld nomiig chin barij bgad unshih bodoltoi bna. Bas daraagiin Bilgyynii dyriig hyleej bna.
Amjilt hysie.
40. shulgashaazgai11 | 2009-11-08 01:20:12
sain bnuu neeree bi tanid bayrlalaa gej bas dahin heleh geed bi tanid joohon ch gesen bayralsanaa ilerhiilj oir dotnii 10hunee yamar ch bsan unshuulnaa ene nomiig hund unheer yum ughuur boduulhaar bolhoor bi ch bas bayrtai bgaa taniig munh tenger iveeh boltugai urgelj.
41. Battur (зочин) | 2009-11-20 09:42:24
Хархулангийн бөгж дэндүү сонирхолтой, сайхан зохиол тул цаг хугацаа урсан өнгөрөхийг үл анзааран нэг суурин дээр уншсансан. Номын тухай өөрийн бодлоо блогтоо бичсэнээ зохиогчид дуулгавал ямар бол гэж дотроо бодлоо: http://battur.blogspot.com/2009/11/blog-post.html

Сайхан уран бүтээлээр бэлэг барьсан нийт залуусын өмнөөс танд талархал илэрхийлж байна.

Баттөр
42. Battur (зочин) | 2009-11-20 09:44:22
Хархулангийн бөгж дэндүү сонирхолтой, сайхан зохиол тул цаг хугацаа урсан өнгөрөхийг үл анзааран нэг суурин дээр уншсансан. Номын тухай өөрийн бодлоо блогтоо бичсэнээ зохиогчид дуулгавал ямар бол гэж дотроо бодлоо: http://battur.blogspot.com/2009/11/blog-post.html

Сайхан уран бүтээлээр бэлэг барьсанд нийт залуусын өмнөөс танд талархал илэрхийлж байна.

Баттөр

Жич: Нэг үсэг орхиод бичжээ. Орхигдсон үсэг гаргах гэсэн санааг маань нэлээд хазайлгах тул, засаад дахин бичиж байна.
43. Agai | 2009-11-27 21:51:30
sain baina uu, bi baingyn unshigch shuu
44. Sune | 2009-11-27 22:09:14
Хархулангийн бөгжийг шөнө уншдаг байсан. Гэхдээ дуусаагүй л байгаа. Сонирхолтой бас гоё санагдсан
амжилт
45. Чукаа (зочин) | 2009-11-28 22:47:02
Баярлалаа хүү минь. Оллоо дээр нэг ийм зүйл байсны харж байсан боловч анхаарал тавиагүйг уучлаарай. Өнөөдөр бүгдийг уншиж дуусгалаа. Маш их таалагдлаа олон олон хүн уншиж ухаарайсай билээ. Амжилт хүсье
46. Huvi zaya (зочин) | 2009-12-14 23:21:49
900 dahi neesen hyn bolloo. udur bolgon orj ireh yum da
47. A.Tuya (зочин) | 2009-12-22 04:27:56
news.mn зохиолыг тань тавьж болох уу. холбоо барина уу.
ardiin_erkh@mongolnet.mn
48. шведээс нараа (зочин) | 2009-12-22 14:54:51
зүрхэнд хүрсэн зохиол бичсэнд үнэхээрийн их баярлалаа. яг ийм зохиол л уншихийг хүсэж, хайж байлаа. ахин баярлалаа. унших бүр дотроо төсөөлж, өөрийгөө оронд нь тавьж, яг л кино үзэж байгаа шиг байлаа. өөрийн зорилго, бодол санаагаа эргэн нэг хархад хүргэлээ. монголчуудад маань цэвэр агаар, цэнгэг ус шиг хэрэгтэй байгаа оюуны хувьсгал хийхэд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна. монголчууд аа чаддаг зүйлээ илүү сайн хийцгээе. цашидийн бүтээлд тань амжилт хүсье. таны зохиолыг монглоос захиж авчруулах болно хэдийгээр энэ блогоос бүрэн эхээр нь уншсанч гэсэн миний хувийн номын цуглуулганд байх ёстой ном гэж бодож байна. хэрэв та блог нээж нийтэд уншихаар тавиагүй бол хол байгаа би юу ч мэдэхгүй үлдэх байсан шүү. баярлалаа. сайн үйлс дэлгэрэх болтугай.
49. gadas (зочин) | 2010-01-04 12:30:41
Номыг чинь уншсан шүү гоё зохиол болсон байна лээ. тасралтгүй 5 цаг уншсан. сонирхолтой л бүтээл байна лээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.